Тэртээ 59 жилийн өмнө 1954 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэртэйгээр анхны тэмцээн явагдаж Дундговь аймгийн шатарчин П.Төмөрбаатар түрүүлэн “Монгол Улсын аварга” хэмээх эрхэм алдарт хүрсэн билээ. Хоёрхон жилийн дараа энэ хүү насанд хүрэгчдийн Улсын аварга болон улмаар манай улс анх удаа Дэлхийн шатрын олимпиадад оролцоход улсаа төлөөлөн 4-р ширээнд амжилттай тоглож байв. Анх зохиогдсоноос хойш зарим жилд явагдахгүй байсаар 1973 онд 7 дахь удаагийн тэмцээнээс охидын ангилалтай болж, анхны тэмцээн нээлттэй зохиогдон Польшийн охин И.Свещик түрүүлж, Баян-Өлгийн Ж.Биган мөнгө, Булганы С.Тунгалаг хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Тэмцээний эхний гурван байр эзэлсэн тамирчдыг танилцуулбал:
Охид:
8 хүртэлх нас:
- Г.Маралгуа (Бага нуур дүүрэг)
- Б.Мөнгөнзул (Орхон)
- М.Цэцэнбилэг (93-р сургууль)
9-10 нас:
- С.Лхагвадолгор (Өвөрхангай)
- Т.Хүслэн (Дорнод)
- Б.Удвал (Багануур)
11-12 нас:
- ЭФМ Т.Мөнхзул (“Монгени”)
- Б.Аминаа (“Төгс нүүдэл”)
- Г.Учрал (“Мончесс”)
13-14 нас:
- ЭФМ Д.Номин-Эрдэнэ (“Мончесс”)
- Б.Отгонсувд (Говь-Алтай)
- Н.Уранчимэг (“Чингэлтэй-Цэцэн нүүдэл”)
15-16 нас
- Спортын дэд мастер Г.Сайханзаяа (“Гобичесс”)
- Б.Ганчимэг (“Чингэлтэй-Цэцэн нүүдэл”)
- Спортын дэд мастер С.Жаргалмаа (Сэлэнгэ)
17-18 нас
- ОУХМ Б.Баярмаа (ОШУСТ)
- Спортын дэд мастер Э.Хулан (“Төгс нүүдэл”)
- Б.Алтантуяа (Сэлэнгэ)
Хөвгүүд:
8 хүртэлх нас:
- Е.Төгстөмөр (“Урамтай шатар” клуб)
- Э.Энх-Од (Сүхбаатар аймаг)
- С.Чингүүн (“Хан-Алтай”)
9-10 нас:
- Ц.Тэнгис (“Зууны шатар”)
- Э.Баасансүрэн (“Хан-Алтай”),
- Х.Баясгалан (“Гобичесс”)
11-12 нас:
- Б.Гарьдмагнай (“Хан-Алтай”)
- Г.Ганцоож (“Мончесс”)
- Ё.Эрдэмдалай (“Мончесс”)
13-14 нас:
- Спортын дэд мастер Э.Болдоо (“Хан-Алтай”)
- Ц.Бат-Эрдэнэ (“Төгс нүүдэл”)
- Г.Алтайхүү (“Хан-Алтай”)
15-16 нас
- Э.Энхнар (Сүхбаатар)
- ФМ С.Билгүүн (“Хан-Алтай”)
- Г.Мөнхбаяр (“Мончесс”)
17-18 нас
- ФМ Ц.Лхагвасүрэн (“Чингэлтэй-Цэцэн нүүдэл”)
- Б.Ариунболд (Дорнод)
- Ө.Батбаяр (Өвөрхангай) нар алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна.
Багийн дүнгээр нийслэлээс “Хан-Алтай” (дасгалжуулагч нь Д.Шаравдорж), “Мончесс” (Ц.Батсайхан), “Чингэлтэй-Цэцэн нүүдэл” (Х.Эрдэнэдорж) орон нутгаас Сүхбаатар (Ж.Энхбаатар), Дорнод (М.Цагаанхүү), Өвөрхангай (Ж.Жанцандорж) аймгийн багууд шагналт байруудад шалгарчээ.
Тэмцээний сүүлчийн өдөр насны ангилал тус бүрд тэргүүлж яваа шатарчдын медалийн өнгийг шийдвэрлэх эхний хоёр ширээний төгсгөлийн тоглолтуудыг МҮОНТВ-ийн 2-р сувгаар шууд нэвтрүүлэн үзүүлж тайлбарласан нь шатрын мэдээлэл, сурталчилгаанд шинэлэг, чухал ажил болов.