Уул уурхайн оюутнууд орчин үеийн програмд суралцана

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Уул уурхайн оюутнууд орчин үеийн програмд суралцана

ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутнуудын сургалтад зориулан Австралийн МАРТЕК компани, түүний Монгол дахь албан ёсны  төлөөлөгч  “Ай Ти Экспертс” ХХК-иас 1,1 сая австрали долларын өртөг бүхий геологийн гурван хэмжээст загварчлал, уурхайн төлөвлөлт хийх зориулалттай 15 ширхэг ВУЛКАН цогц програм хангамж бэлэглэх болсноор уул уурхайн мэргэжлийн оюутнууд уурхайн төлөвлөлт, загварчлал, нөөцийн тооцоог орчин үеийн програм дээр хийх мэдлэг, чадвар, дадалтай төгсөх боломжийг олгох юм гэж “Ай Ти Эксперт” компаниас манайд мэдээллээ.

Цаашлаад УУИС-ийн төгсөгчид ВУЛКАН програм хангамжийг сурч, эзэмшсэнээрээ олон улсын хэмжээний томоохон төслүүд дээр ажиллах боломжоор хангагдах юм. Vulcan програмыг Оюутолгой төсөл 2010 оноос хойш ордын нөөц, геологийн гурван хэмжээст загварчлал, далд уурхайн төлөвлөлтөө хийхэд ашиглаж байна. Уг програм  нь хайгуулын ажлаас нөхөн сэргээлт хүртэлх уул уурхайн бүхий л үе шатыг төгс гүйцэтгэх боломжтой юм.

Лабораторийн нээлт 2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд 12:00 цагаас ШУТИС V байранд болох юм.

Дашрамд мэдээлэл хүргэхэд, Maptek™ компани нь 30 жилийн турш уул уурхайн салбарт шинэ програм хангамж, техник төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Maptek бүтээгдэхүүнүүдийг дэлхий дахинд 60 гаруй улс оронд 1200 гаруй уурхай дээр хайгуулын ажлаас нөхөн сэргээлт хүртэлх уул уурхайн бүхий л үе шатанд ашиглаж байна. Maptek Vulcan™ нь ордын нөөц, геологийн 3D загварчлал, далд уурхайн төлөвлөлт хийж гүйцэтгэхэд зориулагдсан шилдэг програм хангамжуудын нэг юм. Maptek I-Site™ нь судалгаа хийх зураг боловсруулалт хийх зориулалт бүхий 3D лазер скан програм хангамж, техникийн цогц систем юм. Maptek BlastLogic™ нь хайгуулын өгөгдөлийг 3D загварт шилжүүлэх, загварчлах, боловсруулалт хийх зориулалт бүхий багц юм. Мөн Maptek Eureka™ нь геофизикийн болон чичирхийлэлийн өгөгдөлүүдийг 3D орчинд харах, судлах, боловсруулах хүчин чадалтай багц програм хангамж юм.

"Ай Ти Экспертс" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдаж улмаар Maptek Vulcan болон Pitney Bowes уул уурхайн мэргэжлийн програм хангамжуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. "Ай Ти Экспертс" ХХК нь уул, уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй дотоодын болон олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд зөвөлгөө, үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулан ажиллаж байна. Тус компани нь чадварлаг, өндөр мэргэшсэн боловсон хүчинтэй тогтмол үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд Монгол улсын уул, уурхайн салбарт олон улсын орчин үеийн технилогийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж