Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах саналаа өргөн барив | News.MN

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах саналаа өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах саналаа өргөн барив

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

      УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсны дагуу Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эдгээр баримт бичгийн төслийг  боловсруулсныг Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлжээ. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг төр өөрийнхөө мэдэлд буюу төрийн өмчит компанийн эзэмшилд хадгалах тухай Засгийн газрын саналыг дэмжээд тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгчээ. Мөн Тавантолгойн ордыг ашиглахдаа нүүрсний нөөц, олборлолтын нөхцөлийг нь харгалзан үзсэний үндсэн дээр тодорхой хэсгүүдэд хуваах, ордын аль нэг хэсэг талбайг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, дамжин өнгөрөх тээвэр, үнэ тарифийн асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээр хийх, тодорхой улс орнуудад угтуулан тавих нөхцөлийг боловсруулах, орд ашиглах, үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламж барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг төслийн үйл ажиллагаанд оролцуулах, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх, нийлүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмжид тусгасан байна.

      Иймээс Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид дурьдсан асуудлыг холбогдох баримт бичгүүдэд тусгаж өөрчлөн боловсруулсныг Ерөнхий сайд онцоллоо.    

      Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тухайн ордыг хуульд  заасан нөхцөлөөр хамтран ашиглахаар гуравдагч этгээдтэй харилцан тохиролцсон бол хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч гуравдагч этгээдтэй хамтран Засгийн газартай байгуулахаар хүсэлт гаргаж болохоор тусгажээ. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмшдэг Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байлгаж, төрийн өмчит компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, нүүрсний олборлолтын нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордын тодорхой хэсэгт төрийн өмчит компани олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, тодорхой хэсгийг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдыг урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу ил тод, нээлттэй хэлбэрээр шалгаруулах болон хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ хийх, ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, төслийн хэрэгжилтийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулах, иргэдээ ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл болзлыг хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг ерөнхий зарчмуудыг тусгасан байна.

     Харин Тавантолгойн ордыг хамтарч ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 19 бүлэг, 144 зүйл, хоёр хавсралттай аж. Засгийн газраас өргөн барьсан саналын дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хүсэлтийг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн өмчит “Эрдэнэ МГЛ” компани гаргах бөгөөд нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, нөгөө талаас “Эрдэнэс МГЛ” компани болон түүнтэй ордын тодорхой хэсэг талбайд нүүрсний олборлолтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах, нүүрс олборлох, борлуулалт хийх хөрөнгө оруулагч  тал хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар төсөлд тусгасан байна.

    УИХ-ын дарга хууль, тогтоолын төсөл болон холбогдох баримт бичгүүдийг хүлээн аваад хэлэхдээ, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдсон асуудал нь ард нийтээрээ хүсэн хүлээж байгаа, улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлох маш чухал асуудал юм гэдгийг онцлоод “Төслийн эдгээр баримт бичгүүдийг УИХ-аар  ойрын үед хэлэлцэх болно. Та бүхэн ч сайн ойлгуулж, тайлбарлаж яриарай” гэж зөвлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-27 202.170.64.41

BZD gachuurt baga huaindain amand 1212 hemjeetei 7 uruu buhii 2 davhar house iig gazriin hamt zarna tsever bohir dulaanii asuudaliig n shiidsen 2-3 uruu bair oroltsuulj bolno 99015545 99199688

Avatar

Зочин 2010-05-27 183.81.169.2

Peabody-Chenhua эвсэл л битгий ороосой Нийлж дарлаад амар заяа үзүүлэхгүй Амэрик хятадууд шиг дээрэлхүү улс алга

Avatar

Зочин 2010-05-27 183.81.169.2

гадны компаниуд гэвэл ганц гадны компани оруулбал Монголд хүчний тэнцвэр алдагдана байх аа Аль болох олон гадны компани оруулж тус тусынх нь хүчийг бууруулбал дээр

Avatar

Зочин 2010-05-27 183.81.169.2

zaaval gadaad hurungu oruulagch baih yostoi gevel Yapon l zugeer Manaih uuruu nuursee uhchih n zugeer tegeed ch Tavan-tolgoin nuursiig hurs huulaad avahaar unguts gee biz dee

Avatar

WARWAR 2010-05-27 202.126.92.6

ENE NOHOR CH MONGOLIINHOO TOLOO BAS L YM HIIHGUI NI EE DEE ODOO CH MANAI ARDCHILSAN HUVISGALT NAM CHINAD ZARAGDTSAN YMUU HAASHAA YM ODO MANAID UNEN ZORIGTOI UHAANTAILIDER HEREGTEWI BNAA DAA MANAIH JIJIG ULS UCHIRAAS UNDESTNII COMPANYTAI NI NAIMAA HIIH BISH TUHAIN ULSIIN ZASGIIN GAZARTAI SHUUD TULJ AJILLAH HEREGTEI BNAA JISHEE NI JAPAN TUSLANA GEJ BHD NI HUJAA KOREA RUSSIAA GD SOLIOROOD ALGA BOLTSON SH DEE EE DEE ENE MONGOLD EZEN TOTOH L HEREGTEI BNAA DAA

Avatar

damba 2010-05-27 121.132.220.135

enhbold guain ugiig huulaad bichsen baih shiv dee Odoo manai ulsiin ard tumen oorsdoo ene 76 geluu erh barij baigaa nohduudee uram ogch ard tumnii itgej baina shuu gesen jagsaal suhbaatariin talbaid hiih heregtei alin bolgon bolj butehgui jagsaal hiihev dee hiigeed ch nemergiu harin eneii esreg jagsaal hiil dee naad tor zasag bariad baigaa nohduudee urij zalaad gants baigaa talbai deeree uulzaj uchraad tsaashdaa yavah zamaa zov todorhoilooroi geed oodoos ni saihan suu orgood alga tashaad itgel og l doo tegvel arduur ni baigaa luivarchid erh bish neg dohio avah bailgui dee bas hun yum bvna daa

Avatar

Зочин 2010-05-27 220.101.18.35

Тавантолгойг үндэсний компаниуд олборлох бүрэн боломжтой Хувьцаат компаниа байгуул Хүмүүсийн мөнгийг тат Гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарга Тоног төхөөрөмжөө худалдаж ав Тэгээд Тавантолгойн лицензийн эзэн улс өөрөө учраас улсдаа бүтээгдэхүүн хуваах хэлэлцээр ч юм уу ямар нэг хэлбэрээр үндэсний олборлогчтой гэрээ байгуул Тэр 10-аад улсыг үйлдвэр оруулаад ир гэж улс өөрөө урьсан юм бол түүхий эдээр хангах үүргээ тэр “Монгол 999”-дөө өг Чи бол “Поско” компанид 100 жилийн турш тийм тийм чанартай нүүрс жилийн найман сая тонныг хүргэж өгөх ёстой Японы коксны үйлдвэрт чи бол ахиад найман саяыг өгөх ёстой “Тиссен” группт ингэж өгнө Чиний төлөвлөгөө энэ ингээд ажилла гээд явах бүрэн боломжтой Монголын төр засаг Монголын компаниуд Монголын инженерүүдийг юм чаддаггүй мэддэггүй гэж басамжилдаг үе өнгөрөх ёстой гэж үзэж байна Монгол Улс инженерийн мэдлэгтэй хүн бэлтгээд 60-аад жил болж байна шүү дээ Тэгэхээр монгол инженерүүд тэр болгоныг хийх бүрэн боломжтой Өнөөдөр монголчууд Эрдэнэти

Avatar

http:eshoppy.blog.gogo.mn 2010-05-27 203.91.117.3

Manaihaar zochlooroi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж