Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргаж, цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол нийгмийн хамгааллыг сайжруулах үүргийг Засгийн газарт хаяглан илгээсэн байна. Тэрбээр зарлигтаа тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг зүйл заалтыг тусгасан байна.
Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь дор нийтлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Засгийн газарт чиглэл өгөх тухай
"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын 4 дүгээр зүйлийн 4.6.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тувахүмүүсийн (цаашид “Цаатан иргэн” гэх) амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор
батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг
сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор
дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:
1. Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүрмөнгөн
тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах,
тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн
орчин бүрдүүлэх;
мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам 2-оос
доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж байх
сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож,
багийн эмчийг унаажуулж, унааг 2 жил тутам шинэчлэх, эмч, эмнэлгийн
ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор
давтан сургалтыг зохион байгуулах арга хэмжээ авах
амын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв
байгууллагын төрийн нарийн бичгийн дарга биечлэн хянаж, удирдлагаар
хангах, цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 сард багтаан зохион байгуулах ажлыг Хөвсгөл аймгийн болон харъяалах сумын засаг дарга хариуцаж гүйцэтгэн мэдээлэх;
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын
сургууль болон дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах;
төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлэх,
орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтанд хамруулах тохиолдолд
сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг хууль тогтоомжид
нийцүүлэн шийдвэрлэх;
хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2014 онд багтаан тодорхой тооны
үржлийн насны этэр /хээлтүүлэгч/, мянд /хээлтэгч/ худалдан авах ажлыг
зохион байгуулах;
10. Цаа бугын зүй бус хорогдлыг бууруулах үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт чонын болон булганы ав зохион байгуулахтай холбогдсон харилцааг Амьтаны тухайболон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
зорилтын хүрээнд цаатан иргэдийг орон нутгийн өмчлөл бүхий холбоогоор
нэн даруй хангаж, цаашдын засвар үйлчилгээг орон нутгийн захиргаа
хариуцаж байх арга хэмжээг авах.
аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэд 3 жил тутам 1 удаа
Завхан аймаг дахь Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн
боомтоор нэвтрэн Оросын Холбооны Улсын Тува Улсын Тож хошуун дахь төрөл
төрөгсөдтэйгээ уулзахтай холбогдон гарах зардлыг Цагааннуур сумын
төсөвт тусган, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, 2013 оноос
эхлэн хэрэгжүүлсүгэй.
Гурав. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.
Дөрөв. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.