
“Нээлттэй шүүх” төслийг танилцуулах хэвлэлийн бага хуралд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч М.Батсуурь, Тамгын хэлтсийн дарга А.Насандэлгэр нар оролцон мэдээлэл хийх юм. Үүний дараа 11.00 цагаас “Нээлттэй шүүх” төслийн нээлтийн ажиллагаа болно.
Төслийн нээлтийн үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар үг хэлж тууз хайчлах ёслол болох юм.
Д.ОЮУН