МИАТ ажилчдынхаа шаардлагыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

МИАТ ажилчдынхаа шаардлагыг хэлэлцэж байна


МИАТ компанийн Техникийн газрын ажилчид өнгөрсөн мягмар гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаас гарах өргөдлөө өгснөөр МИАТ компани олон улсын нислэгүүдээ гурав дахь хоногтоо цуцлаад байгаа билээ. Дөнгөж сая бидний авсан мэдээллээр ажлаас гарах өргөдлөө өгсөн Техникийн газрын ажилчдын Түр хорооны гишүүдийн МИАТ компанийн удирдлагуудтай хийсэн уулзалт өндөрлөсөн байна. Уулзалтын үеэр Техникийн зөвлөлийнхөн өөрсдийн ажил хаясан шалтгаан, тайлбар болон мэдэгдлийг удирдлагууддаа тайлбарласан байна. Одоо МИАТ-ын удирдлагууд Техникийн ажилчдын шаардлага, мэдэгдлийн талаар хэлэлцэж байгаа аж.

Хэрэв хоёр тал тохиролцож, асуудлыг нааштайгаар шийдвэл олон хүний цаг мөнгө, ажил төрлийг саатуулаад байгаа нислэг хуваарийн дагуу үргэлжлэх боломжтой гэж МИАТ-ийн техникийн зөвлөлийнхөн мэдэгдлээ.

П.Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж