ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөллөө

Зам тээврийн сайд А.Гансүхийн тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Энх-Амгаланг томилжээ. Энэ албан тушаалд ажиллаж байсан П.Мөнхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, С.Энх-Амгалан өнөөдөр ажлаа хүлээж авсан байна.

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Энх-Амгалан нь иргэний нисэхийн салбарт 15 жил ажилласан бөгөөд 1998-2002 онд Монгол Улсын Агаарын навигацыг хөгжүүлэх төсөлд оролцон ажиллаж байжээ. Мөн Оюут, Ханбумбат нисэх буудал барих төслийн менежерээр ажиллаж, ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын ажилд томилогдох хүртлээ “Оюу толгой” төслийн “Нисэх буудал барих тусгай төсөл”-д менежерээр ажилласан байна.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн П.Мөнхжаргал нь Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын үүргийг найман жил гүйцэтгэжээ. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасны дагуу ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж