Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар яруу найргийн шинэ түүврээ хэвлүүлжээ. “Н.Зулзаяад” гэсэн нэртэй уг номонд нийт 70 шүлэг орсон бөгөөд “Санаа алдахаас өөр салхигүй”, “Тамхиныхаа цогонд дулаацан зогсоход” гэсэн хоёр бүлэгтэй ажээ. Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар энэ удаагийн номоо хайртай бүсгүйдээ зориулсан гэнэ. Тэрээр яруу найргийн “Хөх мэдэрхүй” бүлгэмийн гишүүн бөгөөд анхны номоо “Санаа алдахаас өөр салхигүй” /2008/ нэртэйгээр хэвлүүлж байсан бол түүний хоёрдахь ном болох “Н.Зулзаяад” ном тавдугаар сарын 1-нээс худалдаанд гарах гэнэ. Ш.Хатанбүүвэйбаатар найрагч Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд өдгөө Мөрөн сумандаа ажиллаж, амьдарч байгаа аж.
Т.ДАРХАН