Беверли Митчел охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Беверли Митчел охинтой болжээ

Монголын үзэгчдэд “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” нэрээр хүрсэн “7th Heaven” киноны од  Беверли Митчел өнгөрөгч пүрэв гаригт охинтой болжээ. Түүний охин 2,8 кг жинтэй төрсөн бөгөөд Кензи Лайн Камерон гэх нэр хайрласан байна. Энэ тухай Беверли Митчел “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр “Майк бид хоёр аав, ээж болохыг маш их хүлээсэн. Бяцхан гүнждээ хамгийн сайн аав, ээж байх болно гэдгийг хэлмээр байна” гэжээ. Митчел ер нь хувийн амьдралынхаа тухай тэр бүр дэлгээд байдаггүй гэнэ.

Майк, Митчел нар 2008 онд хуримлаж, ийнхүү анхны үрийнхээ зулайг үнэрлээд байгаа нь энэ юм. Харин уран бүтээлийн хувьд Митчел хамгийн сүүлд өнгөрөгч онд нээлтээ хийсэн “The Secret Life of the American Teenager” нэртэй телевизийн олон ангит кинонд тогложээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж