“ER”-ийн од Мекай хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

“ER”-ийн од Мекай хуримлажээ

Одоогоос дөрвөн жилийн өмнө Америк төдийгүй дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж байсан NBC-ийн олон ангит “ER” киноны эмчийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Мекай Файфер найз бүсгүй Рашилет Барнестай хуримаа хийжээ. Өдгөө 38 настай Холливудын жүжигчин өнгөрөгч ням гаригт Беверли Хиллз дэх “Montage” зочид буудалд хуримын ёслолоо хийж, кино ертөнц дэх ойр дотны найзууд болон гэр бүлийнхнээ урьсан байна. Хуримын үеэр дурлалт хосууд Стив Уондерийн “Ribbon in the Sky"-ын аянд бүжиглэж, аз жаргал ерөөсөн цэцгийн баглаанд дарагдсан гэнэ.

Хосуудын хуримын ёслолд ойролцоогоор 100 зочин хүрэлцэн ирсэн тухай Perez Hilton.com өнөөдөр мэдээлжээ. Мекай хоёр дахь удаагаа гэрлэж байгаа нь энэ аж.

Мекай “ER” дэлгэцийн бүтээлээс гадна “A Day in the Life”, “Flypaper” “White Collar” бүтээлүүдээрээ кино сонирхогчдын танил болсныг түүний шүтэн бишрэгчид андахгүй билээ.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж