Зам тээврийн сайдыг “байцаана”

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Зам тээврийн сайдыг “байцаана”

Засгийн газрын сайд нар баасан гариг бүр иргэдтэй цахим уулзалт хийж, “байцаагдаж” буй. Энэ удаагийн “байцаалтад” Зам тээврийн сайд А.Гансүх оролцох юм байна.

Засгийн газрын үйл ажиллагаа болон зам, тээврийн салбарт хийгдэж буй ажлын талаар болон иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм. Засгийн газраас 11 11 төв байгуулж, иргэд санал хүсэлт, сонирхсон асуултдаа хариулт авдаг болсон. 11 11 төвд ирсэн асуултад албаны байдлаар хариулт өгдөг ч Засгийн газрын сайдууд өөрсдөө хариулт өгч, цахим хурал хийх нь илүү үр дүнтэй хэмээн үзсэн билээ. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж