Монголбанк 17.3 сая ам.доллар худалдав

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Монголбанк 17.3 сая ам.доллар худалдав

Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 2/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1410.60-1411.66 төгрөгийн ханшаар 34.7 сая ам доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналуудыг хэлэлцээд, 17.35 сая ам.долларыг 1411 төгрөгийн хаалтын ханштайгаар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд 226.51-227.71 төгрөгийн  ханшаар 103 сая юань худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк саналыг 226.51 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж