Линдсей Лохан жирэмсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Линдсей Лохан жирэмсэн үү?

Дэггүй бас бүтэлгүй Линдсей Лохан өнөөдөр өглөө “Албан ёсоор мэдэгдье. Би жирэмсэн” гэж жиргэснээр “Twitter”-т томоохон дуулиан, маргаан тариад амжлаа. Хүмүүсийн ихэнх нь Линдсейг дөрөвдүгээр сарын 1-нийг тохиолдуулан хүмүүсийг хуурах гэж байна хэмээж байсан ч зарим нь түүнийг үнэхээр жирэмсэн байж болох талаар маргасан байна.  Өдгөө 26 настай Линдсей  Лохан “City Of The Sun” хамтлагийн гитарчин Ави Сноутэй болздог аж. Америкийн шар хэвлэлүүдээр Линдей Лоханыг Ави Сноутай болздог талаар эртнээс шуугиж байгаа ч Ави Сноу өнгөрсөн хугацаанд нэг ч удаа энэ талаар тайлбар, мэдэгдэл хийгээгүй байжээ. Харин  сүүлийн үед Линдсейтэй хамт байхад маш их хөгжилтэй, зугаатай байдаг тухай ярих болсон гэнэ.

Линдсей Лоханы дуулиант жиргээг алдартай блоггер Перез Хилтон бусдад дамжуулан жиргэснээр илүү өргөн хүрээг хамарчээ.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж