“Festo” анх удаа агаарт дүүлэн нисч, тогтож чаддаг робот тэмээлзгэнэ бүтээснээ танилцууллаа. “Bionic Opter” хэмээн нэрлэсэн энэ роботон тэмээлзгэнэ нь полистер мембран бүхий дөрвөн карбон далавчтай ба агаарт 90 хэм эргэлт хийх чадвартай аж.
Энэхүү тэмээлзгэнэд бичил камер суулгаад батлан хамгаалах, цэргийн салбарт тагнах турших ажиллагаанд ашиглах болохоос гадна мөн хөтөч, газарчны үүрэг гүйцэтгүүлж ч болно хэмээн үйлдвэрлэгчид нь мэдэгдсэн байна.
Т.ТҮВШИН