-Өвөрхангай аймаг дахь Тагнуулын хэлтсийн ажилчид нэгнийхээ амийг бүрэлгэсэн мэдээлэл гарч, олон нийтийг цочроолоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тагнуулын газрын ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн нь үнэн. Одоогоор сэжигтнийг саатуулан, эрүүгийн хэрэг үүсгээд байна. Мөрдөн байцаалт эхэлсэн.
-Хохирогч болон хэрэгт холбогдсон хүмүүс Тагнуулын газарт ямар албан тушаал хашдаг хүмүүс байсан юм?
-ТЕГ-ын Өвөрхангай аймаг дахь хэлтэс гурав, дөрөвхөн ажилтантай. Талийгаач болон хэрэгт холбогдогчдын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Сануулахад, Тагнуулын ерөнхий газраас уг хэрэг гарсны дараа Ажлын хэсэг гарган, хэргийн учир шалтгааныг талаар тодруулахаар Өвөрхангай аймгийг зориод байгаа юм.