Майк Тайсоны дуулиант мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Майк Тайсоны дуулиант мэдээлэл

Америкийн боксын хүнд жингийн домогт тамирчин Майк Тайсон стиль имижийнх нь нэг хэсэг болсон нүүрэн дээрх шивээсээ арилгахаар шийдсэн тухайгаа өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ. Нэрт боксчныг “ъШивээсээ лазераар арилгуулна. Маш их өвдөх байх даа” гэснийг сонссон фэнүүд нь итгэж ядан, шивээсээ арилгасны хэрэггүй хэмээх үгтэй олон жиргээ үлдээсэн гэнэ. Зарим нь бүр баттай итгэсэн байжээ.

Үнэндээ дээрх мэдээлэл өдгөө 46 настай нэрт тамирчны “April Fools’s Day”-ийн хошигнол байсныг Тайсон цагийн дараа хөгжилтэй нь аргагүй твиттертээ бичжээ.

Майк баруун нүднийхээ ойролцоо нүүрэн дээрх уг шивээсээ 2003 оны эхээр хийлгэж байжээ.   Аварга эр сүүлийн үед кино ертөнцөд хүч үзэх болсон бөгөөд өнгөрөгч сард л гэхэд “The Hangover Part III”-т тоглосон бол энэ сард мөн нээлтээ хийх найруулагч Малколм Лигийн “Scary Movie 5”-д тоглосон байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж