бус эх сурвалжийн мэдээлснээр Тагнуулынхан хамтдаа архи ууж байгаад
нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй аж. Энэ хэргийг нягтлан шалгахаар
Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын албаны хүмүүс
Өвөрхангай аймгийг зорьсон бололтой.
НЭМЭЛТ: 12.10 ЦАГ
Өвөрхангайн
аймгийн Тагнуулын газрын ажилтан өчигдөр амиа алдсан хэргийн талаар Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын албан эх
сурвалжаас тодруулахад “Өвөрхангай аймгийн Тагнуулын газрын ажилчин учир
битүүлгээр амиа алдсан талаарх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу
манайхаас ажлын хэсэг гарч, хэргийг шалгахаар Өвөрхангай аймгийг
зорьсон. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хохирогч болон хэргийн талаар
мэдээлэл өгөхгүй” гэв. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай
аймагт дахь хэлтсийн ажилчид ажлын бус цагаар нэгнийхээ гэрт хамт байх
үедээ маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн бололтой.

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ
Хэргийн талаар
ЦЕГ-ын албаны эх сурвалж “Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өчигдөр 27
настай Д гэгч 27 настай Б-г архи уусан үедээ хүйтэн мэс хэрэглэж, амийг
нь хөнөөсөн байна” гэсэн товч хариулт өглөө.
Д.ЖАРГАЛ