
Ухаалаг утас хэрэглээнд нэвтэрсэн нь замын хөдөлгөөний дүрэм зорчигчдыг илрүүлэхэд ихээхэн тусаа өгч буй бололтой. Одоо замын цагдаа харагдахгүй бол дүрэм зорччихдог байсан цаг өнгөрч буй бололтой. Замын цагдаа байхгүй ч хэн нэгэн дүрэм зөрчиж буйг чинь утсан дээрээ аваад Paparazzi Traffic файсбүүк хуудсанд оруулахад л гүйцээ. Энд оруулсан зурагнаас зөрчил гаргасан жолоочдод хариуцлага хүлээлгэж, энэ тухайгаа эргэн мэдэгддэг аж. Одоогоор тус хуудсанд 7000 гаран хүн нэгдээд байгаа бөгөөд замын цагдаагийн газрын ажилтнууд ч админы эрхтэйгээр оролцдог байна. “Замын цагдаа байна уу” гэж харж байгаад замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг нөхдөд “папарацидуулав аа” гэж анхааруулах л үлдлээ.