Хийлч Д.Галбадрах, виолончельч Ц.Бэхбат, төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл нар хамтарч “CLASSICAL TRIO CONCERT” сонордуулах гэж байна. Д.Галбадрах Шведэд суралцаад өдгөө ХБК-д багшилж буй. Хийлч Ц.Бэхбат тус улсын Хааны академид мастер хамгаалахаар суралцаж буй бөгөөд эх орондоо уран бүтээл хийхээр түр хугацаагаар ирээд буй юм. Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл бол тайзнаа байнга тоглож буй шилдэг хөгжимчин билээ. Тэд Монголдоо хамтарч тоглох тухай эртнээс бэлтгэсэн бөгөөд морин хийлч Ц.Бэхбатынхаа цаг завын боломжийг харсаар байгаад өдий хүрсэн андууд юм.
Швед, АНУ, Испани зэрэг оронд хамтарч тоглосон тэд хөгжимд дуртай монгол үзэгчидтэйгээ энэ бүрэлдэхүүнээрээ анх удаа бүрэн хэмжээний хөтөлбөр бүхий тоглолтоор учрах гэж байна. Тэдний үзэгчидтэйгээ болзсон өдөр энэ сарын 11, товлосон газар ДБЭТ.
Залуус Л.В.Бетховен, Ф.Мендельсон гээд дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс эгшиглүүлнэ. Монголдоо ХБК-д суралцан орос шкоолтой мэргэжилтэн багш нараараа заалгаж төгсөөд, баруунд эрдэм боловсролоо төгөлдөржүүлж буй виолончельч болон хийлч, төгөлдөр хуурч гурвалын дахин үл давтагдах сонгодог тоглолт Монголын хөгжмийн урлагийн түүхэнд, тоглооч уран бүтээлчдийн намтарт ч тодоос тодоор бичигдэх буй за.
Гурвал энэхүү тоглолтдоо АНУ-ын нэрт удирдаач Брэд Коиэрийг урьсан. Маэстро Ж.Вердийн “La forza del destino” хэмээх симфони найрал хөгжимд зориулсан бүтээл удирдан тоглуулах юм. Удирдаач манай оронд байх хугацаандаа ХБК-ийн найрал хөгжимчдөд нээлттэй хичээл ч заах ажээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин