Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хиамтай зууш

Орц :
-400 гр хиам
-100 гр масло
-1 ш сонгино
-1 ш амтат чинжүү
-2 ш дарсан өргөст хэмх
-2 хумс сармис
-1 ц/х карри амтлагч     
-3 х/х базилик мөн петрушка

Хийх арга:
Хиамаа жижиглэн хэрчээд, маслотойгоо холино. Сонгино, амтат чинжүү,болон өргөст хэмхээ үрж жижиглэнэ, Сармисаа няцлана. Бүх бэлэн холицоо хооронд нь холино. Талхаа захлаад, нимгэлж зүсэж дээр нь хольсон зуурмагаа түрхээд,  дугуйлан хуйлаад тугалган цаасаар ороож хөргөгчинд багаар бодоход 3 цаг байлгана. Дараа нь нарийхан зүснэ.

Хоол.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж