Монголд тавтай морил Backstreet Boys

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Монголд тавтай морил Backstreet Boys

@Хүмүүн фильм

"ЭВЭНТО" ХХК, Монголын
Залуучуудын Холбоо, "Хүмүүн Фильм" Уран Бүтээлийн Нэгдэл хамтран 2012
онд
Michael Learns To Rock хамтлагийн тоглолтыг
Монголдоо амжилттай зохион байгуулж
чадсан юм. Олон Монголчууд Michael Learns To Rock хамтлагийг ирнэ гэхэд итгэж
чадахгүй өмнө нь ирнэ гээд ирээгүй хамтлаг дуучдын адил юм болно мөнгө угаах
арга энэ тэр гэсэн олон сэтгэгдэл явган яриа явж байлаа. Гэхдээ тэр бүгдийг үл
анзааран дээрхи байгууллагууд зорисон хэлсэндээ хүрч дээрхи дэлхийн хэмжээний
од болсон хамтлагийн тоглолтыг Монголдоо маш амжилттай зохион байгуулж чадсан
билээ.
Харин дараагийн төсөл бол Алдарт BACKSTREET BOYS хамтлагийн тоглолтыг Монголдоо
зохион байгуул
ахаар олон талаар шаргуу ажиллаж байна. Асуудал ажил нь
бүтэмжтэй явж байгаа сурагтай. BACKSTREET BOYS Хамтлаг ASIAN TOUR хийж
байгаатай холбогдуулан гэрээ хэлэлцээр хийж аялан тоглолт хийх завсар чөлөөгөөр
нь Монголдоо урин авчр
ахаар олон талаар хичээж байна. Энэ
хамтлаг мэдээж Монгол шиг цөөхөн хүн амтай ашиг олох магадлал бага хөгжиж буй
оронд ирж уран бүтээлээ толилуулах сонирхол байна гэдэг эргэлзээтэй.
Харин Эвэнто ХХК-ын Захирал Х.Батжаргал эрхэм болон түүний баг хамт олон байж
болох бүхий л боломжийг судалж тэдэнтэй холбогдож Монголд BACKSTREET BOYS гэх
энэ гайхалтай хамтлагийн тоглолтыг зохион байгуул
ахаар
ажиллаж байна.
Энэ төсөл амжилттай хэрэгжвэл Монголчууд бид мэдээж хязгааргүй баярлана.
Мэдээж эрсдэл бий цаг хугацаа орон зайнаас хамааран юу
ч
болж болно.
Гэхдээ энэ хамтлаг Монголд ирнэ гээд зөвшөөрсөн явдал бол үнэхээр гайхалтай.
Монголчууд энэ төслийг амжилттай болгохыг хэр их хүсч буй нь хэр олон ЛАЙК
цуглуулж, хэр олон СЭТГЭГДЭЛ бичүүлж, хэр олон ШЭЙР хийхээр мэдэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж