“Apple” Хятадын хэрэглэгчдээс уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

“Apple” Хятадын хэрэглэгчдээс уучлалт гуйв

“Apple” компани Хятадын хэвлэлээр хатуухан шүүмжлүүлсний дараа  тус улсын хэрэглэгчдээс уучлалт гуйжээ.

Фото: REUTERS

Гуравдугаар сарын сүүлчээр Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Apple” компанийн баталгааны бодлого, үйлчилгээг эрс шүүмжилж, тус компанийг хятад хэрэглэгчдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгасан агуулгатай нийтлэл гаргажээ. Үүний дараа “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук хятад хэрэглэгчдээс уучлалт гуйж, эвдэрхий смартфоныг засварлах бус, шинээр сольж өгнө гэж амлажээ.

Мөн тэрээр компанийн бүтээгдэхүүний зааварт шинэчлэл оруулна, зарим ажилтнуудаа дахин бэлтгэх сургалтад хамруулна гэж амласан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж