Аймгийн удирдлагууд хэвлэлийнхэнтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Аймгийн удирдлагууд хэвлэлийнхэнтэй уулзлаа

Өвөрхангай аймгийн удирдлагууд сар бүрийн эхний өдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, өнгөрч буй сарын хугацаанд гаргасан бодлого шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэдэг уламжлалтай. Өчигдөр ИТХ-ын дарга Т.Гончигдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал нaр хэвлэлийнхэнтэй уулзалт зохион байгуулжээ. Засаг дарга Д.Тогтохсүрэн нар албан ажлаар яваа тул уулзалтанд оролцоогүй байна.

Шинэ оны эхний улиралд Өвөрхангай аймгийн удирдлагын хэмжээнд “Төрийн үйлчилгээний байгууллагуудын шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жилийн ажлын эхлэлийг тавихад гол анхаарлаа хандуулж, бодлогын шинжтэй үйл ажиллагааг явуулсан юм. Энэ хүрээнд 3 сард зохион байгуулсан ИТХТ-ийн хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хурлаар “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв”-ийн журам, “ Эрсдэлт бүлгийн эх, хүүхдийн хоол тэжээлийн сувилал байгуулах”, “Өсвөр үе-ирээдүйн эцэг, эхчүүд” хөтөлбөр, “Ажил олгогчдыг урамшуулах журам”, “Агаарын бохирдлыг бууруулах” хөтөлбөр зэрэг 10-аад чиглэлээр журам, хөтөлбөр баталжээ.

Уулзалтын үеэр шуурхай мэдээллийн 7032-1111 дугаарын утсанд ирж байгаа иргэдийн санал хүсэлт, мал төллөлт, хаваржилтын байдал, эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэж буй ажил үйлчилгээ зэргийг дурьдаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Эх сурвалж: www.uvurkhangai.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж