Хятадад судлагдаагүй шувууны вирус гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Хятадад судлагдаагүй шувууны вирус гарчээ

Шанхайд бараг судлагдаагүй шувууны томуугийн вирусийн шинэ өсвөрийн улмаас хоёр эрэгтэй хүн нас баржээ. Хятадын засаг захиргааны мэдээгээр вирусын халдварын замыг тогтоож чадаагүй байна. Мөн ийм H7N9 өсвөрөөр Шанхайн хөрш Аньхой мужид нэгэн эмэгтэй өвчилжээ. Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний комисс халдвар авсан эмэгтэйг маш хүнд байдалд байгаа гэсэн байна. 

H7N9 өсвөрийг хүнд халдвар дамжуулах чадваргүй гэж үздэг бөгөөд шувууны томуугаар нас барагчдын ихэнх нь H5N1 вирусын өсвөрөөр өвчилсөн байв. Тэр өсвөр нь 2003 онд Азийн гэрийн тэжээмэл шувуудын тоог 10 дахин бууруулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадын энэ өвчний байдалд маш анхааралтай хандаж байна гэж тус байгууллагыг Манилад төлөөлөн суугаа Тимоти О’Лири (Timothy O’Leary) мэдээлжээ. Вирус хүнээс хүнд дамжин халдвар тараана гэсэн гэрчлэх баримт гараагүй байгаа талаар тэр хэлжээ.

Нас барсан хоёр хүний нэг нь 87 настай байсан ба өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нд халдвар аваад найм хоногийн /02.27/ дараа нас баржээ. Мөн хоёрдугаар сарын 27-нд халдвар авсан эрэгтэй гуравдугаар сарын 4-нд нас барсан байна. Одоогоор халдвар авсан 35 настай эмэгтэй Аньхой мужийн Чужоу хотын иргэн бөгөөд гуравдугаар сарын 9-нд өвдөн одоо эмчилгээнд байна.

Хятадын Өвчлөлтийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн хийсэн шинжилгээ нь энэ гурван тохиолдолд H7N9 вирусийн өсвөр халдварласан гэснийг Эрүүл мэндийн комисс гуравдугаар сарын 30-нд баталгаажуулжээ.

Бэлтгэсэн Ш. МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж