Тиймээс Бааварын биеийн байдлаас шалтлаалан уг хэргийг хэзээ хэлэлцэхээ шийдэх юм байна.
Сануулахад, Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Тэднийг зүйлчилж буй Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх үндэслэлүүд юм. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заажээ.