Тагнуулын ажилтныг хөнөөхдөө хүйтэн мэс ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Тагнуулын ажилтныг хөнөөхдөө хүйтэн мэс ашиглажээ

Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтсийн ажилчид хоорондоо маргалдан, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр гарсан. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалж “Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өчигдөр 27 настай Д гэгч 27 настай Б-г архи уусан үедээ хүйтэн мэс хэрэглэж, амийг нь хөнөөсөн байна” хэмээн мэдэгдлээ.

Харин Тагнуулын ерөнхий газрын албаны эх сурвалж хэргийн талаар “Өвөрхангай аймгийн Тагнуулын газрын ажилтан амиа алдсан нь үнэн. Ажлын хэсэг гарч, хэргийн газарт шалгалт хийж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хохирогч болон хэргийн талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байгаа” гэв. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай дахь хэлтсийн ажилчид ажлын бус цагаар нэгнийхээ гэрт архи ууж байх үедээ маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрчээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж