Г.Өсөхбаяр гавьяаттай уулзана

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр гавьяаттай уулзана

Дэлхийн зулай, дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90°-т хүрч, түүхэн аялалыг гүйцэтгэх гэж буй Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр аян замд гарахад бэлэн болжээ. Ирэх бямба гаригт /04.06/ эх орноосоо мордох гэж буй уулчин Г.Өсөхбаярыг маргааш 11.00 цагаас тус аяллын дэмжигч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч уулзах аж.

Энэхүү түүхэн аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бол Ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв ажиллаж байгаа юм.

Хойд туйлын 90 градуст очсоноороо Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж байгаа монголчуудын дуу хоолойг давхар илэрхийлэн дамжуулах зорилтот аялал 20 гаруй хоногийн хугацаанд үргэлжилнэ. Дугуй, цанаар хичээллэж, Хойд туйлын аяллын үндсэн бэлтгэлээ базаасан Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Хойд туйлыг зорих бэлтгэлээ Улаанбаатар хотоос гадна Өвөрхангай, Хөвсгөл аймагт гол хийж, өнгөрсөн хугацаанд Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээнд авирч /мөсний авиралт/, Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ын өвлийн дугуйн аялал хийсэн байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж