Мадонна амлалтаа биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Мадонна амлалтаа биелүүлжээ

Жилд олох орлогоороо дэлхийн тэрбумтнуудын тоонд багтах болсон 54 настай нэрт дуучин Мадонна сүүлийн хоёр жил очиж амжаагүй байсан өргөмөл хүүхдүүдийнхээ төрөлх нутаг Малави улсад охин Мэрси, хүү Дэвид нарынхаа хамт өнгөрөгч амралтын өдрөөр зочилжээ. Тэрээр 2006 онд хүү Дэвидээ, 2009 онд охин Мэрсигээ Малави улсаас өргөж авсан юм. Нэрт дуучин Малавид хүүхдүүдийнхээ хамт өөрийн хувийн онгоцоор очиж, өчигдөр Өмнөд Африкийг зорьсон тухай Малавийн эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тэрээр анх хүүхдүүдээ өргөж авахдаа хоёр жил тутам төрсөн нутагт нь ирүүлж байхаа амлаж байжээ. Мадонна өнгөрөгч оноос дэлхийг тойрсон аялан тоглолт болоод зар сурталчилгаа, өөрийн брэндийн нэрийн бараанаас олсон орлогоороо сүүлийн үед Жорж Лукас, Стивен Спилберг, Билл Гейтс, Марк Цукерберг, Опра Уинфри нарын дэлхийн тэрбумтнуудын эгнээнд  бичигдээд байгаа тухай “New York Post” саяхан мэдээлсэн билээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж