![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/bd9c2439de6e613c/69ca9c9125c1a3c1big.jpg)
Харин энэ жил Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох түүхэн үйл явдалтай учраас УИХ-ын хаврын ээлжит чуулган “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” тогтоолын төсөл батлах асуудлаар үүдээ нээх аж. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хаврын чуулган дэлгэмэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах бололтой. Нэгэнт тов гарсан хойно хуулийн дагуу дараагийн асуудлууд хүлээгээд жагсчихсан байгаа. Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн товыг сонгууль болохоос 60-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстойгоос гадна зургадугаар сарын сүүлийн хагасын нэг долоо хоногт нь зохион байгуулна гээд заачихсан. Гэвч дөрөвдүгээр сарын 5-нд зарлагдсан хурал зургадугаар сарын эхний хагаст болохоор таараад байгаа нь бас л ойлгомж муутайхан байна. Нөгөөтэйгүүр сонгуулийн тов зарлагдсанаас хойш тав хоногийн дараа УИХ-д суудалтай намууд сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах ёстой. Гэхдээ тав хоногт багтаж зарлахаар хуульчилсан. Тэгэхээр энэ сарын 20 гэхэд Монгол Улсын төрийн тэргүүнд хэн хэн өрсөлдөх нь тодорхой болно гэсэн үг юм.
Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл батлах асуудал жагсаажээ. Саяхан СЕХ хуралдаж сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Түүнд нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ гурван тэрбум, нэг намаас сонгуульд зарцуулах дээд хэмжээ 5,1 тэрбум төгрөг байхаар тогтоогоод байгаа. Харин төсөвт 17 тэрбум 209 сая төгрөг тусгагдаад байгааг дуулгасан билээ.
Өнгөрсөн оны сонгуулиас хойш манай улсын хувьд автомат машинаар сонгогчдын саналын хуудсыг тоолдог болсонтой холбоотойгоор сонгуулийн зардал нэмэгдсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа. Тэрхүү автомат машинаар санал хураахын тулд иргэн бүр гарын хээгээ таниулсан байх шаардлагатай. Мөн тухайн машинд тэнцэх саналын хуудас нь хүртэл бас “ухаалагдуу” байх шаардлагтайн дээр сонгуульд оролцох иргэний үнэмлэх хүртэл ухаалаг байх ёстой гээд дурдаад байвал асуудал их байсан. Гэхдээ энэ удаагийн Ерөхийлөгчийн сонгуулийн хувьд автомат хэрэгслэл ашиглаад үзсэн харьцангуй туршлагатай ч зардлын хувьд илүү тусчээ. Учир нь өнөөх автомат машинуудыг нь цагдаа, тагнуулынхан хүртэл хамгаалж таарна. Мөн гадаадад ажиллаж амьдарч, энхийг сахиулж байгаа хүмүүс ч энэ удаагийн сонгуульд оролцоно. Энэ мэтчилэн ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал харьцангуй өндөр гарах төлөвтэй байгаа.
Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийн тов, төсөв гэсэн “чухал” асуудлаар хаалгаа дэлгэх хаврын чуулган эхлэхэд гуравхан хоног үлдлээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин