Коби Брайнт | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

 Нэр: Коби Бин Брайнт

Төрсөн өдөр: 1978 оны 8-р сарын 23 
 
Төрсөн газар: Филадельф, АНУ
 
Өндөр, жин: 198 см, 93 кг

Спортын төрөл: Сагсан бөмбөг

NBA буюу Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн “ЛА Лейкерс” багийн тоглогч Коби Бин Брайнт 1978 оны наймдугаар сарын 23-нд Пенсильвания мужийн Филадельф хотноо мэндэлжээ. Ахлах сургуульд сурч байхдаа сагсан бөмбөгийн спортын гаргууд мастер байсан тэрбээр ахлах сургуулиа төгсмөгц шууд л NBA-д тоглох болж, тухайн үедээ томоохон шуугиан дэгдээж байв. Коби Брайнт 1996 оны NBA-ын драфтын 13-аар “Шарлотт Хорнетс” /одоогийн “Нью-Орлеан Хорнетс” баг/-т сонгогдож, удалгүй “ЛА Лейкерс”-т хүчин зүтгэх болжээ. Төрөлхийн авьяастай Коби Лос-Анжелест багийн анд Шак О’Нилийн хамтаар 2000-2002 оны хооронд гурван жил дараалан NBA-ын аваргын цом хүртсэн бөгөөд О’Нилийг “Лейкерс”-ээс явснаас хойш буюу 2003-2004 оны улирлын тоглолтоос эхлэн Коби Брайнт багийнхаа бүх ачааг нуруундаа үүрэх болсон байна. “ЛА Лейкерс”-ийн амжилт дагуулсан жилүүдэд Брайнт тулгын чулуу нь байсан бөгөөд 2005-2006, мөн 2006-2007 оны улиралд тэрбээр лигийн хамгийн олон оноо авсан тоглогчдын жагсаалтыг тэргүүлжээ. 2006 онд Брайнт карьерынхаа хамгийн олон буюу нэг тоглолтод 81 оноо авч, NBA-ын бүх цаг үеийн түүхэнд домогт Уилт Чамберлейны 100 онооны амжилтын дараа хоёрдугаарт бичигдэх болж, нэрээ мөнхөлсөн юм. Улмаар 2007-2008 оны улиралд Коби Брайнт лигийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, түүний баг нь өрнө конференсийг манлайлан NBA-ын аваргын төлөө “Бостон Селтикс”-тэй тоглосон боловч ялагдсан билээ. Харин удаахь жил нь буюу 2009 онд “ЛА Лейкерс” NBA-д 15 дахь удаагаа түрүүлсэн нь Брайнтын хувьд дөрөв дэх түрүү нь байлаа.

NBA-д хүч сорих болсон хоёр дахь жилээсээ эхлэн Брайнт Бүх оддын тоглолтод тасралтгүй оролцож, 2002, 2007 болон 2009 онд Бүх оддын тоглолтод үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртжээ. 24 дугаартай Брайнт гэх өмсгөл АНУ, Европ болон БНХАУ-д хамгийн их борлуулалттай сагсан бөмбөгийн өмсгөлөөр тодорч, “Хар мамба” хочит Коби Брайнт энэ оны эхээр “ЛА Лейкерс”-ийн түүхэн дэх хамгийн олон оноо авсан тоглогч болсон юм.

БАГА НАС:

Коби Брайнт гурван хүүхэдтэй айлын отгон хүү бөгөөд эцэг Жое Брайнт нь 1970-аад оны үест “Филадельфиа-76” багт тоглож байгаад хожим нь WNBA-ын “ЛА Спаркс” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан мэргэжлийн сагсан бөмбөгч юм. Харин өдгөө тэрбээр Италийн топ зэрэглэлийн клубын ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг. Кобиг зургаан настай байхад аав нь NBA-г орхиж, улмаар гэр бүлийн хамт Итали руу нүүж, Жое тэндхийн мэргэжлийн сагсан бөмбөгт авьяасаа сорих болжээ. Балчирхан хүү байсан Коби амьдралын шинэ хэв маяг, соёлтой хурдан танилцаж, богино хугацаанд дасан зохицон, итали болон испани хэлээр чөлөөтэй ярьж сурсан байна. Зуны дэлгэр цагт Коби төрөлх Америктаа ирж, зуны лигт тоглодог байв. Тэрбээр гурван настайгаасаа л сагсан бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд харин түүнээс өмнө хөлбөмбөгийн ногоон талбайд бөмбөг өшиглөж, “АС Милан”-ы үнэнч шүтэн бишрэгч нь байжээ. Тэрбээр өөрөө “хэрэв Италид үлдсэн бол мэргэжлийн хөлбөмбөгч болох байсан” хэмээн ярьдаг. Коби Испанийн “Барселона” клубын экс-дасгалжуулагч Франк Райкардын “улаан фен” бөгөөд мөн “Барса”-д хүчин зүтгэж байсан Роналдиньогийн тоглолтыг үзэх дуртай гэнэ. Хожим нь 1991 онд Жое Брайнт зодог тайлснаар тэд АНУ-руу эргэн ирсэн байна. Сонирхуулахад, эцэг, эх нь хүүдээ нэр хайрлахдаа Японы Кобе хотын рестораны цэсэнд багтсан “Кобе” гэх алдартай үхрийн шарсан махны нэрээр нэрлэжээ.

АНУ-д буцаж очсоны дараа Брайнт Филадельф хотын Лөүэр Мэрионы ахлах сургуульд суралцаж, сагсан бөмбөгийн амжилтаараа хот дүүрэг, улсынхаа хэмжээнд танигдах болж, сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд, томоохон пүүс компаниудын нүдэнд өртөх болжээ. Түүнийг ахлах сургуулийн хоёрдугаар ангид суралцаж байхад аав Жое нь дасгалжуулагчаар ажиллаж байв. Төгсөх ангидаа Коби сургуульдаа 53 жилийн тэртээ хүртэж байсан аваргын цомыг нь эргүүлэн авчирч, энэ үедээ тэрбээр нэг тоглолтод дунджаар 30.8 оноо, 12 удаагийн самбараас бөмбөг авалт, 6.5 оновчтой дамжуулалт, 4.0 удаагийн бөмбөг таслалт мөн 3.8 блок шот амжилттай гүйцэтгэж, түүний баг нь 31 хожиж, ердөө гуравхан ялагдаж байжээ. Ахлах сургуулиа төгсөх үед түүний тэтгэлэгт хамрагдах оноо 1080 байсан нь сагсан бөмбөгийн спортоор топ зэрэглэлийн сургуулийн тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой байсан ч 17 настай залуу хүү коллежийг бус харин шууд NBA-д тоглох замыг сонгожээ. Ахлах сургуулиас шууд мэргэжлийн сагсан бөмбөгт үсэрч орж ирсэн Брайнтын талаар хэвлэл, мэдээллээр шуугих болж, тухайн үедээ томоохон сенсаац тарьж байлаа. Хожим нь тэрбээр хэрэв ахлах сургуулиа төгсөөд коллежид суралцсан бол Хойд Каролина мужийн Дьюкийн их сургуульд суралцах байсан хэмээн дурсчээ.

ХУВИЙН АМЬДРАЛ:

1999 оны арваннэгдүгээр сард 21 настай Коби Брайнт 17 настай Ванесса Лейнтэй танилцжээ. Тухайн үед Ванесса “The Eastsiders” хамтлагийн “G’d Up” дууны видео клипэнд арын бүжигчнээр ажиллаж байсан бөгөөд харин Коби өөрийнхөө анхны цомгийг гаргахаар ажиллаж байв. Гэхдээ түүний энэ цомог нь хэзээ ч хэвлэгдээгүй юм. Танилцсан цагаасаа эхлэн тэд болзож, ердөө зургаахан сарын дараа буюу 2000 оны тавдугаар сард сүй тавьснаа зарлажээ. Тэр үед Ванесса Калифорни мужийн Маринагийн ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд хэвлэл мэдээллийнхнээс зугтаж, ганцаарчилсан сургалтаар ахлах сургуулиа дүүргэсэн байна.Хосууд 2001 оны дөрөвдүгээр сард Калифорни мужийн Дана Пойнт хотноо гэрлэжээ. Гэвч даруухан болж өнгөрсөн хуримын ёслолд Брайнтын эцэг эх, хоёр эгч нь, тэр ч бүү хэл удаан хугацааны туршид зөвлөгч, төлөөлөгчөөр нь ажилласан Арн Теллем мөн “Лейкерс”-ийн хамтрагчид нь ч оролцоогүй байна. Учир нь Кобигийн эцэг эх хэд хэдэн шалтгааны улмаас энэ гэрлэлтийг эсэргүүцэж байсан гэдэг. Нэн түрүүнд, хэтэрхий залуудаа гэрлэж байна, дээр нь гэрлэж буй бүсгүй нь афро-америк гаралтай биш байсан учир ихэд дүргүйцэж байжээ. Энэ байдал хоёр жил гаруй хугацаанд буюу Коби, Ванесса нарын анхны охин төрөх хүртэл үргэлжилжээ. Тэдний ууган охин болох Наталия Диаманте Брайнт 2003 оны нэгдүгээр сарын 19-нд хорвоод мэндэлж, улмаар Коби эцэг, эхтэйгээ “эвлэрч”, Жое, Памела нар бяцхан ач охиноо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ингээд 2006 оны тавдугаар сарын 1-нд хосууд бага охиноо өлгийдөн авсан байна. Дашрамд сонирхуулахад, Жианна Мэри-Оноре Брайнт хэмээн нэрлэсэн тэдний бага охин Кобигийн багийн анд Шакил О’Нилийн охин Миара Санаагаас ердөө зургаахан минутын өмнө төрсөн юм.

Бэлтгэсэн С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-04 180.235.176.193

gaihaltai

Avatar

bayaraa 2010-03-04 46.147.45.85

ene hun bol aguu hun

Avatar

zochin 2010-03-04 202.55.191.37

kobe bol my and my nz gevel hun itgehgui dee ha ha ha ha kkkkk

Avatar

hah 2010-03-04 202.55.191.51

yum medehgui irgui alnuud ataarhsanda tegaj bga yum aaaaaa gevel alvaa

Avatar

hah 2010-03-04 202.55.191.51

bol aguu tamirchin

Avatar

hah 2010-03-04 202.55.191.51

kobe

Avatar

sonio 2010-03-04 202.72.245.50

orlanda ene jil todorhoi howard hvv yum duulganaaa gj

Avatar

dalai 2010-03-04 122.201.22.242

mash lag tamirchin

Avatar

dalai 2010-03-04 122.201.22.242

mash lag tamirchin

Avatar

kkkk 2010-03-04 202.180.216.82

todorhoi ym yrih ymaa te ergvv malnuud ve yasan ugaasaal tvrvvleh ni todorhoi shtee

Avatar

kobi okey 2010-03-04 202.170.81.26

dajgvi

Avatar

kobi bol mal 2010-03-04 203.91.114.3

teneg ym aa yu gej lakers tvrvvlne gej bitgi vlger shig ym yriad bai Kobi muushdee teneg ee

Avatar

muugii 2010-03-04 127.0.0.1

Bi kobi braintin unench pene mun Leikersin ted ene jil ch avarga bolno tim biz de nzuda Leikersin penuudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж