
Үзэсгэлэнд Улаанбаатар хотын захиргаа болон холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж Лед дэлгэцхотын өнгө үзэмжинд хэрхэн хувь нэмэр оруулах,цаашдын бодлого зохицуулалтын талаар харилцан санал солилцох юм. Мөн Лед дэлгэцээр үйлчлүүлдэг хамтлаг дуучид, байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс зэрэг бүх л салбарын төлөөлөгч нар ирж Лед дэлгэц гэж юу вэ? Лед дэлгэцийн өнөөгийн байдал ,техник технологийн хөгжил, лед дэлгэцийг хэрхэн байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх, үзэсгэлэнд оролцох байгууллагуудтай цаашид хамтарч ажиллахад хэрэгтэй бүхий л цогц мэдээллийг нэг дороос авах онцгой ач холбогдолтой үзэсгэлэн болох юм. Тиймээс эрхэм харилцагч байгууллагууд, хувь хүмүүс та бүхнийг уг үзэсгэлэнд хүрэлцэн ирж өөрийн бизнес, ажил хэрэгт хэрэгтэй үнэ цэнэтэй мэдээллүүдийг авч цаашид бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн уг үзэсгэлэнтэй холбоотой мэдээлэл авах, үзэсгэлэнд оролцох, хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн албан байгууллага 70119967, 99126767 утсуудаар мөн www.brb.mn хаягаар бидэнтэй холбогдох боломжтой юм.