Мадонна сурталчилгааны зураг авалтаа дуусгав | News.MN

Мадонна сурталчилгааны зураг авалтаа дуусгав

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Мадонна сурталчилгааны зураг авалтаа дуусгав

Мадонна өөрийн брэндийн нүдний шилнийхээ зар сурталчилгааны зураг авалтыг хийлгэжээ. Өдгөө 51 настай алдарт дуучин Мадонна Dolce & Gabbana-тай хамтран өнгөрсөн гуравдугаар сард өөрийн нэрийн нарны шилний коллекцийг гаргаж байсан билээ.
Дуучны фэнүүд болон дэгжин загвар сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан энэхүү нарны шилнүүд худалдаанд гарч эхэлсэн. Энэхүү коллекцийн эмблем нь хамтрагчдын нэрний эхний үсгүүд болох “MDK” гэсэн үсэгнүүд байх юм. Харин М үсгийг нь гоёмсог шигтгээгээр тодотгон харуулжээ.
Дэгжин хүрээ, өвөрмөц өнгөний сонголт бүхий эдгээр нүдний шилнүүд 248 болон 289 ам.долларын үнэтэйгээр зарагдаж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, “American Idol”-ын шүүгч Simon Cowell шоуг орхиж байгаа ба Мадонна түүний оронд шүүгчээр орох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдээд байна.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж