НВЦ тусламжийн гараа сунгалаа

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

НВЦ тусламжийн гараа сунгалаа

НВЦ компанийхан “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн өндөг, тахианы махны хэрэгцээг 1 сарын хугацаанд даахаар болжээ

Хаврын улиралд хүний биед ялангуяа хүүхдэд амин дэм, уургийн хэрэгцээ илүү шаардлагатай болдог. Энэ шалтгааны улмаас Хүүхэд гэр бүл хөгжилийн өнөр бүл төвийн 186 хүүхдийн өндөг, тахианы махны хэрэгцээг 1 сарын турш НВЦ компанийхан бүрэн дааж нийлүүлэхээр болжээ. “Бидний найз өндөг” нэрэн дор үргэлжилэх аяны эхлэл болгон өчигдөр инээдмийн баярын өдрөөр тус төвийн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд НВЦ компанийхан циркийн тоглолт үзүүлсэн юм. Тус төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдүүд тэр болгон гарч үзвэр, тоглолт үзэх боломжгүй байдаг учир Энхтөр ахлагчтай циркийн хамтлагийн тоглолт тэдний хувьд тун сонирхолтой байлаа. Хүүхдүүд ялангуяа өөрсөдтэй нь нас ойр бага насны циркчидийн тоглолтыг хөгжилтэй нь аргагүй үзэж харагдсан. Өнөр бүл төвийн захирал Б.Бурмаа: “Хүн болгон инээд хөөрөөр дүүрэн байдаг энэ сайхан өдөр НВЦ компанийхан ирээд манай хүүхдүүдэд циркийн үзүүлбэр, хөгжөөнт тоглоомын үзүүлбэр үзүүлсэн бид маш их баяртай байна. Мөн НВЦ компанийхан хүүхдүүдийг сульдаанаас сэргийлэх, дархлалын дэмжих зорилгоор сарын аян зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд манай төвийн бүх хүүхдийг өндөг, тахианы махны хэрэгцээг 1 сарын турш үнэгүй нийлүүлэх болж байгаад тун баяртай байна.”

Өндөг, тахианы мах нь сувилалын чанартай хүнсэнд ордог. Амин дэм уургаар нэн баялаг учир өдөр бүр хүнсэндээ зохих хэмжээгээр хэрэглэснээр амин дэм, уургийн дутагдалаас бүрэн сэргийлж чадах юм.

“Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа аж ахуй нэгж компаниуд орлогынхоо тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулж, дэм дэмэндээ чаддаг зүйлсээрээ бие биендээ тусалж байвал бидний ирээдүй улам сайхан байх болов уу. Юугаар ч туслаж болно шүү дээ. Гол нь чин сэтгэлийн тус байх хэрэгтэй” гэж НВЦ компаний гүйцэтгэх захирал Р.Мөнхбат хэлсэн юм. НВЦ компанийхан цаашид ч нийгмийн эмзэг давхаргаруу хандсан аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд амин дэм, уураг илүү хэрэгтэй хүмүүс, хүүхдүүд рүү илүү чиглүүлэх юм байна.





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж