
Капитрон банк төлбөрийн картын системийн шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан дотоодын төлбөрийн картыг Үндэсний брэнд “Т” картаар бүрэн шинэчлэж байна. Уг ажлын хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 5–ны өдрийн 24.00 цагаас эхлэн одоогийн ашиглаж буй дотоодын мастер картыг идэвхгүй болгох тул Харилцагч Та дурьдсан хугацаанаас өмнө шинэ картаа дараах байдлаар авна уу. Үүнд:
- Капитрон банкны цалингийн карт эзэмшигч бол байгууллагынхаа санхүүгийн албанаас шинэчлэгдсэн картаа авах
- Бусад төрлийн төлбөрийн карт эзэмшигч бол Капитрон банкны салбар, тооцооны төвүүдэд хандан авах.
- Системийн шинэчлэлт нь зөвхөн дотоодын карт эзэмшигчдийн хүрээнд хийгдэх болно.
Лавлагаа мэдээллийг 323030 дугаарын утсанд холбогдохоос гадна, www.capitronbank.mn цахим хаягаар хандан авна уу.