Чуулганы хуралдаан эхлэх цагийг урагшлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхлэх цагийг урагшлууллаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэхь хэсгийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдааны цагийг өөрчлөх захирамжийг УИХ-ын дарга өнөөдөр гаргасан байна. Ингэснээр УИХ-ын 2013 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гаригт өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлж байхаар болжээ. Дээрх захирамж гарахаас өмнө УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлж, үдээс хойш 15,00 цагаас үргэлжилдэг байсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх хугацааг ийн нэг цагаар урагшлуулсантай холбогдуулан УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд болон УИХ-ын Тамгын газар заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулах үүрэг мөн хүлээжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж