Хайлтаар гарч ирсэн илэрцийнхээ доор байрлах “Smell” буюу “Үнэрлэх” товчийг дараад, хамраа компьютерийнхаа дэлгэцэнд наагаад үнэртэхгүй байвал тусламж хүсч болох аж. Ингээд танд “Google Nose” үйлчилгээг хэрхэн ашиглах тухай заавар, зөвлөмжүүд гарч ирнэ. Системийн алдаа байгаа тул дахин туршиж үзэх, Техникийн онцлогоос хамааран зарим нэг төхөөрөмжид үнэрлэх систем ажиллахгүй байж болно, Дэлгэцээ долоож, эсвэл хазаж үзэх, Google Chrome хөтчийг ашиглаж турших үзэх зэрэг зөвлөмж гарна. Энэ хооронд та дээрх аргуудыг мянган удаа туршиж үзээд ч үнэртэхгүй. Учир нь өнөөдөр “Дөрөвдүгээр сарын нэгэн”. Энэ бол “Google”-ээс хэрэглэгчдэдээ барьж буй “April Fools’ Day”-ийн бэлэг.
Монголчуудын хувьд Инээдмийн баяр хэмээн нэрлэсэн энэ өдөр нэгнийгээ хуурч, мэхлэх, тоглоом наргиа хийдэг хэмээн бараг хүн бүрийн тархинд нь бичигдсэн гэхэд хилсдэхгүй. Америкчууд ч мөн “April Fools’ Day” өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр “Google” компани хүртэл хэрэглэгчдэдээ бяцхан наргиа бэлтгэсэн нь энэ ажээ.