Ам.долларын ханш чангарч байна

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш чангарч байна

Төвбанкнаас ам.долларыг өнөөдрийн байдлаар 1410.57 төгрөгөөр зарлаж байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш ийнхүү 1410 төгрөг хүртлээ чангарсан нь сүүлийн нэг жилд байгаагүй өндөр үзүүлэлт болохыг эдийн засагчид хэлж байна. Төв банкнаас хийдэг гадаад валютын дуудлага худалдаагаар өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд арилжааны банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс 32 сая ам.долларыг худалдсан бол түүнээс хоёр өдрийн дараах арилжаагаар 47.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлэхэд уг арилжааг Төв банкнаас хийгээгүй юм.

Энэ нь ам.долларын эрэлт их байгааг, “ногоон хүрмэн” долларын үнэ чангарч нотлох бөгөөд энэ хэвээр байвал цаашлаад төгрөгийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх, импортын барааны үнийн өсөлтийг дагаад дотоодын бүтээгдэхүүний үнэ өсөх вий гэсэн сөрөг таамгийг төрүүлдэг билээ. Валютын ханшийн хэлбэлзэл нь тухайн цаг үеийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтаас шалтгаалдаг бол энэ удаагийн төгрөгтэй харьцах ам.долларын чангаралт нь арилжаа, наймааны улирал, барилгын салбарын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбоотой тухай мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж