Нийслэлд өнгөрсөн долоо хоногт менингококкт буюу бидний хэлж заншсанаар менингит өвчний халдварын арван тохиолдол гарснаас дөрвөн хүн нас баржээ. Мөн менингококкт халдвараас сэргийлэх /хоолой зайлах, хамар, залгиурыг цэвэрлэх, дархлаа сайжруулах… гм/, өвчний анхны шинж тэмдгүүдийн талаар иргэдэд сурталчлан таниулах зорилгоор телевиз, радиогоор мэдээлж, нийтэд зориулсан санамж зөвлөмж хэвлүүлж байгаа аж.
Сүүлийн үед өвчний тархалт ихсэх шинжтэй байгаа тул менингитийн халдварыг эрт илрүүлэх оношлогоо, эмчилгээ, халдварын голомтонд авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлтийн сэдвээр зургаан дүүргийн өрхийн болон яаралтай түргэн тусламжийн 300 гаруй эмч нарт сургалт зохион байгуулжээ.
Д.ЖАРГАЛ