
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийг Гаагийн олон улсын шүүхэд өгөхөөр болжээ. “Рио тинто” компанийн хувьд Оюутолгой ордыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор анхны хөрөнгө оруулалтаа гэрээнд зааснаас бараг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн, шинэчлэлийн Засгийн газрын сайдууд хөрөнгө оруулагч талтай хоёр ч удаагийн хэлэлцээр хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тэмцэл зогсоогүй, үргэлжилж буйгаа мэдэгдэж, маргааш хэвлэлийнхэнд энэ талаар байр сууриа илэрхийлэхээр болжээ.
Г.ДАРЬ