![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/12/21c1dbae438927c2/df05c9e8ea762dd2big.jpg)
Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүдийн талаар, мөн эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлогын талаар, аймгийн оношилгооны төв, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл хийгээд эмийн чанар, аюулгүй байдлын талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Эрүүл мэндийн яамнаас 2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарлаж энэ жилийн хүрээнд хийх ажлаа мөн танилцуулахаар төлөвлөж байна. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар болон газар, хэлтсийн дарга нар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын ХС-ын суурин төлөөлөгч, АХБ-ны суурин төлөөлөгчид оролцохоос гадна Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн эмнэлгийн удирдлагууд оролцох аж.