МАХН-ын намын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нарын гишүүд өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт шаардлага хүргүүлжээ. Шаардлагад, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүний эрх, хамгийн их зөрчигдөж байгаа бөгөөд үүнд Улсын Ерөнхий прокорорын зүгээс анхаарлаа хандуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрхийг эдлүүлэх, цаашид хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллахад анхаарах”-ыг хүссэн байна.
МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МАН-тай нэгдэх, Улсын дээд шүүхийн шийдвэрийг судлах зэрэг ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдэд хандан намын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Н.Энхбаярын хоригдож байгаа, эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулахгүй байна гэсэн” сануулгыг өгөөд байгаа юм.
Ш.ЧИМЭГ