Ахмадын УАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Ахмадын УАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Ахмадын шатарчдын Улсын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн
гуравдугаар сарын 22-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү
тэмцээнийг анх санаачлэн зохион байгуулагч, шатрын спортын дэд мастер,
хурандаа З.Бадрах агсны нэрэмжит тэмцээнд эрэгтэй 98 шатарчин швейцарь
системээр есөн өрөг тоглоход Баянзүрх дүүргийн шатарчин фм Ж.Лхагваа
найман оноогоор тэргүүлсэн бол Төв аймгийн шатарчин, спортын мастер
Н.Нямцогт 7,5 оноогоор мөнгөн медаль, ОУМ П.Жигжидсүрэн 7,0 оноогоор
хүрэл медалийг хүртжээ.

Эмэгтэйчүүдээс 17 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглосоноос
спортын мастер Г.Баярмаа 6 оноогоор тэргүүлсэн бол, фм Ш.Батцэнгэл 5,5
оноо, спортын дэд мастер Д.Сэржмядаг 5 оноогоор мөнгө, хүрэл медалийг
хүртжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж