“Төмөр хатагтай”-н охины гэрлэлт бүтэлгүйтжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

“Төмөр хатагтай”-н охины гэрлэлт бүтэлгүйтжээ

“Төмөр хатагтай”, “Софигийн сонголт” бүтээлүүдээрээ дэлхийн кино ертөнцөд домог болон үлдсэн Америкийн театр киноны нэрт од Мерил Стрипийн охин жүжигчин Мэмми Гаммер гэрлэлт бүтэлгүйтжээ. Мэмми Гаммер мэргэжил нэгт Холливудын од нөхөр Бэнжамин Уокероос салсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Кино ертөнцийн дур булаам хосуудын тоонд багтсан хосууд 2011 оны долдугаар сард хуримаа хийсэн ч хоёр жил ч бололгүй харилцаагаа бүр мөсөн тасалж байгаа талаар UsMagazine.com. ийнхүү мэдээлсэн байна. Хосуудын салалтын талаарх албан ёсны мэдэгдлийг Гаммерийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрөгч долоо хоногт мэдэгджээ.

Экс хосууд Гаммер, Уокер нар хүүхэдгүй бөгөөд энэ нь тэдний салалтын шалтгаан болсон хэмээн зарим хэвлэлүүд энэ үеэр мэдээлсэн байна. Үзэгчид “The Hoax”, “The Ward” бүтээлүүдээр нь Гаммерийг мэддэг бол Уокер “Abraham Lincoln: Vampire Hunter”, “Kinsey” бүтээлүүдээрээ орчин үеийн кино урлагт хүлээн зөвшpөөгдсөн жүжигчдийн нэг билээ.

 Харин Мерил Стрип охиныхоо салалтанд сэтгэл дундуур байгаа тухай түүний ойрын эх сурвалж хэвлэлд мэдээлжээ. Өдгөө 66 настай Холливудын эрхэмсэг хатагтай нарын нэг Мерил ч мөн хувийн амьдралын хувьд олны анхааралд өртсөөр ирсэн нэгэн билээ. Түүний анхны гэрлэлт нэрт уран барималч Дон Гаммер байсан бол түүнэээс өмнө Мерил жүжигчин Жон Казалетай  гурван жилийн турш хамтдаа амьдарч байсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж