
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1 буюу Тэнэгүүдийн баярын өдөр. Энэхүү өдөрт зориулж, технологийн компаниуд янз бүрийн хууралтуудыг хэрэглэгчиддээ зориулан гаргаж байна. Үүний нэг нь Google компани. Тэд өөрсдийн хамгийн алдартай үйлчилгээ болох Google map-д эрдэнэсийн газрын зургийг нэмжээ.
Та ч гэсэн Google map-руу ороод "Treasure" гэснийг сонгож, дэлхий хаана эрдэнэс “нуугдаж” байгааг сонирхож, бага ч атугай алжаалаа тайлаарай.
Т.ТҮВШИН