Дуусахааргүй
их хийх ажлын жагсаалттай эсвэл Фэйсбүүк, Твиттер зэрэг олон зүйлд анхаарал
сарниад заримдаа бид тухайн өдөр ажлаа амждаггүй. Нэгэнт л өдөрт 30 цаг
байдгүйгээс хойш 24 цагтаа хийх ажлуудаа багтааж, улам ихийг амжуулмаар байгаа
биздээ. Танд дараахь хэдэн аргыг туршиж үзэхийг зөвлөж байна.
- Дүрэм бий болго.
Өөрийн
гэсэн дүрэм бий болго. Ажлаа тарсны дараа фитнесст явах, шинээр сурч байгаа
хэлээ өдөрт 2 цагаар давтах зэрэг яваандаа зуршил болохуйц дүрмийг өөртөө бий
болго. Бага багаар хийсэн ажлын үр дүн эргээд харахад таныг өөрөөрөө
бахархахуйц амжилттай болсон байдаг.
- Хангалттай сайн унтаж амар.
Үхэхдээ
хангалттай унтана гэдэг үгтэй санал нийлээд өдөрт хэдхэн цаг унтдаг юм биш биз.
Хүний биеийн физиологийн бүтцээс шалтгаалж хүний бие өдөрт 7-9 цаг унтах
шаардлагатай байдаг бөгөөд 22-4 цагийн үед амрахад хамгийн тохиромжтой байдаг
гэж үздэг.
- Эрт бос.
Хүн
үүсч бий болсноос хойш хэдэн мянган жилийн турш байгалийн дүрмээр нар шингэхээр
амарч, нар гарахаар сэрдэг байсан нь нэг зуун хүрэхгүй хугацаанд өөрчлөгдсөн
байдаг. Өглөө эрт сэрэх нь нэг талаас хүний биеийг сэргээх, нөгөө талаас өдрийг
урт болгодог. Ингэснээр илүү ихийг хийж бүтээж болох юм.
- Мэйлээсээ хол бай.
Бид
нэг л мэдэхэд мэйлээ ойр ойрхон байнга шалгадаг болчихсон байдаг. Хэдий бага
хугацаа авдаг ч гэсэн олон дахин шалгах нь таны цагийг нэлээдгүй авчихсан
байдаг юм шүү.
- Өдөр бүр хийх ажлын жагсаалт
гарга.
Хүн
бүрт мөрөөдлийн жагсаалт, зорилго, хүслийн жагсаалт байдаг байх. Харин өдөр
тутам хийх ажлын жагсаалт гаргадаг хүмүүс хэр олон бэ? Уулзалт зохион
байгуулах, эмчид үзүүлэх, байрныхаа мөнгийг төлөх гээд өглөө бүр хийх ажлынхаа
жагсаалт гаргаж бай. Жагсаалтаа цаг хугацааны дарааллын дагуу гаргавал илүү
амар. Харин орой унтахдаа түүнийгээ хийсэн эсэхийг тэмдэглэж, өөртөө дүгнэлт
хийж байгаарай.
- Хийхгүй ажлынхаа жагсаалтыг
гарга.
Муу
зуршил таны сайн зуршлыг дарах нь бий. Тийм учраас танд үр ашиг өгөхгүй, таныг
хөгжөөхгүй тийм зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай.
- Нэг зэрэг олон ажил битгий хий.
Бид
2 сумаар 1 туулай буудсанаар цаг заваа хэмнээд, илүү ажил амжуулна гэж боддог.
Тэгвэл нэг зэрэг олон ажилд анхаарал тавих нь тархинд муу нөлөөтэй, ой санамж
муудах нэг хүчин зүйл болдог гэнэ шүү.
- Утсаа дуугүй дээр нь тавь.
Шаардлагагүй
утсаар хэр их ярьдаг вэ? Чамаар юу байна? Дээр нөгөө хэнтэй таараад, тэгээд
ингээд… гээд л ярьж өгдөг үү? Чухал биш дуудлагуудыг үл тоо. Утсаа дуугүй
дээр нь тавьж, өөрийгөө үнэлүүлэх, хөгжүүлэх ажилд илүү анхаарал хандуул.
- Өдөр дунд ажлын завсарлага хий.
Амжилттай
ажиллах нэг түлхүүр бол амралт. Түр ч атугай ажлаасаа хөндийрч, оюун санаагаа
чөлөөлөх нь илүү ихийг сэтгэх, шинэ санаа олох, ажлыг хурдшуулах, ажлаа
чанартай гүйцэтгэх боломжийг олгодог. Өдөр 13-14 цагийн хооронд 30 мин
дугхийхэд хангалттай эрч хүчээр сэлбэгддэг гэнэ шүү.
- Эрүүл бай.
Зүгээр
л битгий өвд. Дасгал хий, эрүүл хүнс хэрэглэ, эрүүл бай. Эрүүл байж л ихийг
хийж бүтээнэ шүү дээ.
- ХЧА-уудыг хий.
Хамгийн
чухал ажлыг хамгийн түрүүнд хий. Чухлаас чухал биш рүү гүйцэтгэх дүрмийг
баримтлаарай.
- Inbox-оо цэвэрлэ.
Мэйлүүдээ
ангилла. Олон шуудан дундаас яг хайснаа олох гэж багагүй цаг авна. Хэрэггүйг нь
устга, хэрэгтэйг нь хадгал. Таны цагийг хэмнэнэ.
- Тархиа цэнэглэ.
Өөртөө
сэтгэх хугацаа олго. Хэрэв таны анхаарал сарнихгүй л бол гайхалтай санаа орж
ирэх болно шүү.
- Үзэг, цаас үргэлж авч яв.
Ямар
нэгэн санаа гэнэт орж ирэх, хэрэгтэй мэдээлэл сонсох, бодож төлөвлөх бүрээ
тэмдэглэ.
- Сошиал медиануудаа хаа.
Одоо
үед хамгийн их цагийг дэмий үрдэг хэрэгслүүд бол сошиал сүлжээ сайтууд.
Хэрэгтэй ч мэдээлэл бий. Гэхдээ хэрэггүй нь их. Харин сошиал сүлжээгээр аялах
хугацааг өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулаарай.
- "Мэлхийнүүдийг эхлээд ид".
Марк
Твен "Өглөө бүрийг амьд мэлхий идэж эхлүүлж бай. Тэгвэл танд үүнээс дор
зүйл тэр өдөртөө тохиолдохгүй" гэжээ. Ажлуудыг
- Хийхийг хүсдэггүй, хийх ч хэрэггүй
- Хийхийг хүсдэггүй, гэхдээ хийх хэрэгтэй
- Хийхийг хүсдэг, хийх ч хэрэгтэй
- Хийхийг хүсдэг, гэхдээ хийх хэрэггүй
гэж
ангилбал 2-р ангилалд багтах ажлууд бол "Мэлхийнүүд" юм. Өөрөөр
хэлбэл тухайн өдрийн төлөвлөгөөнийхөө өөрт таалагдахгүй байгааг эхэлж дуусга.
Учир нь дургүй ажлаа хамгийн сүүлд үлдээхээр бүтэн өдөржин түүнийг хийх хүсэл
төрөхгүй, хойшлогдсоор, цаг дэмий урссаар байдаг. Ингээд дээрээс нь шинэ ажил
нэмэгдсээр бүр орхигдох тохиолдол байдаг. Тиймээс "Мэлхийнүүдийг эхлээд
ид". Тэгвэл танд өөрт сонирхолтой зүйлсийг хийх цаг ч зөндөө үлдэх болно.
- Цаг хугацааг тэмдэглэж ав.
Имэйл
бичих, чатлах, блог унших зэрэгт хэр хугацааг өнгөрүүлж буйгаа тэмдэглэж ав.
Эцэст нь өдөр бүр хэр хугацааг дэмий өнгөрүүлж байгаагаа хараад гайхшрах болов
уу.
- Эргэж хар. Цагаа төлөвлө.
Цагийн
хуваариа эргэж хар. Өдөр тутмын, долоо хоногийн, сарын хуваарь юуг хийсэн, юуг
хийх дутуу байгаагаа эргэцүүл. Чухал ажлуудаас чинь хойшлогдсоор байгаа юм биш
биз?
- Сайн ид.
Их
биш сайн ид. Шоколад, кофеноос гадна яргай загас, лууван, бүйлс зэрэг нь эрч
хүч өгдөг.
- Утсандаа "Тусламж"
татаж суулга.
Танд
дараахь "Тусламжууд"-ыг санал болгож байна.
iOS:
Remember the Milk, reQall
Android:
Remember the Milk, gTasks, TooDo