Жүдочид Японд сургалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Жүдочид Японд сургалтад хамрагджээ

Японы Токай их сургуулийн багш, олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга жүдоч Ясүхиро Ямашитагийн урилгаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн зарим тамирчид Японд хамтарсан бэлтгэл хийгээд иржээ. Ясүхиро Ямашитагийн ахалдаг “Solidarity of International Judo Education” сургалтын шугамаар шигшээ багийн тамирчид болох Б.Хишигбаяр, Г.Хэрлэн, Г.Одбаяр нар Токай их сургуульд гуравдугаар сарын 1-29-нийг хүртэл нэг сарын хугацаанд хамтарсан бэлтгэл хийж, жүдогийн сургалтад хамрагдсан байна.

Тамирчдыг хамтарсан бэлтгэл, сургалтад хамруулах ажлыг Токай их сургуульд ажиллаж буй МЖБХ-ны төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ зохион байгуулжээ.

С.ЦЭЛМЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж