Өнгөрсөн жил эдийн засгийн хямрал болж байсан. Харин энэ жил Ираны сонгуулиас болж ард иргэд нь гудамжинд бослого хийж байна. 2010 онд Ойрхи Дорнодод энх тайван тогтоох ямар нэг гэнэтийн үйл явдал болох болов уу?
Бид дэлхийн аль ч оронд санхүүгийн хямралтай холбоотой улс төрийн асуудлууд тохиолдож болох эсэхийг анхаарч байх хэрэгтэй юм. Хүмүүс маргаашийн өдрийг өнөөдөр, өчигдөртэй адилхан сайхнаар хүлээж байдаг учраас ямар нэгэн хямрал, бэрхшээл гэнэт гарахыг таамаглах нь бидний мэдлээс хэтэрсэн асуудал. Хувьсан өөрчлөгдөж байдаг орчинд хүмүүс сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй болдог ч нөгөө талдаа муу зүйлийг бэлтгэх юм. Жишээ нь: Нигерт эдийн засаг, улс төрийн зөрчилдөөний улмаас сөрөг үр дагавар гарч байна. Би одоо ч гэсэн Израйл болон Хамасын Засгийн газарт боломж байгаа гэж боддог. Палестины Засгийн газар гэрээ хэлэлцээр хийх боломжтой.
Израйлийн урт хугацаанд чиглэсэн хэлэлцээр нь үнэндээ хөшүүн байна. Үүний дараагаар тэд ардчиллаа үргэлжлүүлэн Еврейн улс байхаа болих уу эсвэл Еврейн шашинтай улс хэвээр байж ардчилалыг үгүй хийх үү гэдэг эцсийн сонголтыг шийдэх хэрэгтэй болж байна.
Миний бодлоор 2010 онд гэнэтийн томоохон хэмжээний зөвшилцөлд хүрнэ гэж бодож байна. Израйлын улс төрийн ээдрээтэй байдлаас шалтгаалан энэхүү зөвшилцөл биеллээ олохгүй ч байж магадгүй. Би Ерөнхийлөгч байхдаа цөөнхийн чиг хандлага, нийтийн чиг хандлагын хоорондхи ялгааг танихын төлөө маш их хичээж ажилласан гэдгээ л хэлж чадах байна. Энэ хоёр ухагдахууны ялгааг гаргаснаар ямар нэгэн тохиролцоонд хүрэх асуудлыг хойш тавьж байснаас түргэн шуурхай хандаж шийдвэрт хүрэх нь хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрдэг.
Таны гэр бүлийнхнээс гадна хамгийн ухаантай, яруу сэтгэгчийг хэн гэж та боддог вэ?
Пол Кругма (Paul Krugma). Би түүнтэй дандаа санал нийлээд байдаггүй ч тэр бол үнэхээр хувиршгүй сайн. Дэвид Брүүкс (David Brooks) мөн л сайн нь байсаар ирсэн. Том Фрийдмэн (Tom Friedman) бол авьяастай сэтгүүлч. Тэрбээр дэлхий дахинд ямар онцлох үйл явдал болж байгааг хурдан харж, маргаашийн ач холбогдлын тунгаан бодож, бидний ой ухаанаас гарахааргүй болтол ухаантайгаар хэлдэг нэгэн. Малколм Гладвил (Malcolm Gladwell) нөлөө бүхий хүн болсон. “The Tipping Point” ном нь үнэн бодит байдалд тулгуурласан ном болж чадсан.
Роберт Врайт (Robert Wright) нь “The Evolution of God” болон “The Moral Animal” гэх мэтийн гайхалтай сайхан номыг бичсэн. Түүний “Nonzero” хэмээх ном нь намайг Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед маш чухал нөлөө үзүүлсэн ном юм. “Nonzero” номондоо эртний хүмүүс агуйгаасаа гарч овог аймгийн нэгдэлд орж эхэлснээс хойш бие биенийхээ эсрэг тэмцэж, хувь хүний зан чанарын илэрхийллийг илүү ихээр гаргаж эхэлсэн. Хүн ямар нэгэн аргаар зөрчилдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжиж байдаг. Энэхүү хүмүүс хоорондын зөрчилдөөн хэрвээ даамжирвал хүн төрөлхтөнг сүйрүүлэх аюултай гэдэг утга санааг гаргаж бичсэн ном юм билээ. “Nonzero” номны үзэл санаа нь зохиогчийн бурхантай зөрчилдөх үзлийг харуулсан бөгөөд миний бодлоор тэр бол маш чухал хүн.
Хүйтэн дайн дөчөөд жил үргэлжилсэн. Таны хувьд одоогийн хэт даврагч үзэл болон алан хядах үйл ажиллагааны эсрэг ямар бодолтой явдаг вэ? Ер нь ирэх арван жилд энэхүү байдлыг өөрчлөх арга зам танд харагдаж байна уу?
Robert Kaplan орчин цагийн нийгэмд юу болж буй талаар маш олон ном бичсэн бөгөөд тэдгээрийн нэг болох “The Ends of the Earth” номыг та уншвал ядуурал, уур хилэн, боловсролгүй, сул дорой хүмүүсээр дүүрсэн улс үндэстэнгүүдтэй мега хот болж, дэлхий дахин ядуусын хорооллын саятангуудаар дүүрэх болно гэсэн байдаг. Хэрвээ энэ үнэн бол хүн алж, хулгай дээрэм хийдэг эдгээр террор гэх хүмүүс ямарваа нэгэн улсад харъяалагдахгүй, улсын хил дагуу амьдарч, аливаа улс орнуудын иргэдэд дарамт үзүүлдэг хүмүүс болж таарч байна.
Та бүхэн өргөн цар хүрээтэйгээр сэтгэж бичсэн хүмүүсийн номондоо тодорхойлсон асуултуудыг нь анхаарах хэрэгтэй. Самуэл Хантингтоны (Samuel Huntington) бичсэн алдартай ном бол “The Clash of Civilizations” юм. Бид түүний номны гүн утгыг тайлбарлахаар оролдох хэрэгтэй. Би энэ оны арваннэгдүгээр сард олон илтгэл тавьсан, тэр бүхэндээ манай шашин болоод улс төрийн ялгааг нэгтгэж гаргахаар оролдсон. Миний бодлоор Ерөнхийлөгч Обамагийн хэлсэн үг биднийг эргэлзэхэд хүргэж байна. Миний байнга хэлдэг зүйл бол хэрвээ та ямар нэгэн шашны шүтлэгтэй бол тэр бүх шашны хооронд үнэний ялгааг гаргаж байх хэрэгтэй гэж боддог. Кэн Вилбэр (Ken Wilber)-ийн “A Theory of Everything ” надад маш их нөлөөлсөн ном юм.
Таны саяхан уншсан гурван ном?
Би H.W. Brands-ын номыг уншиж байгаа. Gabriel-ын амьдралын тухай шинэ номыг уншиж байгаа бөгөөд Joshua Cooper Ramo-ын номыг саяхан уншиж дуусгасан. Тэр тун сайн ном байсан. Гэвч би түүнийг илүү их онол болон стратегийн тал руу нь гүн гүнзгий бодон бичээсэй гэж бодож байна.
Барак Обамагаас гадна таны анхаарлыг татаж буй дэлхийн топ гурван удирдагчид гэвэл…?
Австралийн Ерөнхий сайд Кевин Майкл Радд (Kevin Michael Rudd). Тэр үнэхээр ухаантай нэгэн. Тэрбээр аливаа нэгэн зүйлийг яаж хийх талаар үнэн сэтгэлээсээ бодож, тооцоолдог.
Би хүмүүсийг Пол Кагамегийн (Paul Kagame) Африкийн Руандад хийсэн зүйлийн талаар суралцаасай гэж хүсдэг. Парламентэд эрэгтэйчүүдийн эзлэх байр сууриас илүү эмэгтэйчүүд их байдаг дэлхийн ганц орон бол Руанда юм. Энэ орон нь төгс төгөлдөр биш ч гэлээ асар их хөгжих боломжтой. Мөн тэд гаднаас авах туслалцааг хүлээн зөвшөөрч түүнийгээ бодитойгоор хэрэгжүүлдэг орон юм. Сар бүрийн бямба гаригт насанд хүрэгчид нь гудамжаа цэвэрлэдэг. Руандагийн Ерөнхийлөгч нь хэлэхдээ “ Энэ нь ичмээр бас сул дорой хүмүүсийн хийдэг ажил биш. Энэ нь эх орноороо бахархах сэтгэл, өөрсдийн үнэнч шударгаа илэрхийлэх нэгэн арга зам юм” гэж байсан. Тэр яаж энэ олон хүмүүсийг бэрхшээлийг хайхрахгүй зүтгэх сэтгэл зүйтэй болсон юм бол?
Зүүн Тимор байна. 21-р зууны хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон орон бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Хосе Рамос Хорта бол миний анхаарлыг татдаг дараагийн хүн. Зүүн Тимор нь улс байхад дэндүү бага хүн амтай орон. Газар нутаг, хүн амынхаа хувьд бага ч гэлээ гэсэн тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхэд ард иргэдээ уриалж чадсан тэр хүний баатарлаг үйлсээр би бахархах болно.
Таньд хараахан явж үзээгүй бөгөөд явж үзэхийг хүсдэг орон байдаг уу?
Би Монголд очиж Чингис Хааны уудам тал нутагт морь унахыг хүсдэг. Мөн би Антарактид тив руу явахыг хүсдэг. Хилларитайгаа хамт мөнхийн цастай Килиманжаро уул руу ч авирмаар л байна.