Монрогийн сонирхолтой бүтээлээс сонирхоно уу

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Монрогийн сонирхолтой бүтээлээс сонирхоно уу

Гэрэл зургийн сурвалжлага

“Би хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх хамгийн богино замыг сонгоно”

Энэ оны гуравдугаар сарын 16-нд Бали арал дээр усан санд живсэн Владислав Мамышев-Монро гэдэг 43 настай орос уран бүтээлч нас барсан билээ. Влад Монро сүүлийн жилүүдэд Бали аралд амьдран эх орондоо байснаас илүү аз жаргалтай байв. Мамышев өөрийн уран бүтээлийн замаа Америкийн кино дагиныг дүрсэлснээс эхэлсэн ба түүний Монро гэсэн нэрийг өөрийн нэрэндээ чимэглэн нэмэрлэжээ. Тэрээр 1980-аад оны дунд үеэс Ленин, II Иоанн Павелаас Лев Толстой, Барби хүүхэлдэй хүртэл зохиомол баатруудын дүрд оржээ. Түүний ховорхон авьяас нь “Шинэ зураачид” гэсэн 1980-90-ээд онуудын арт тайзны гол хүн болгосон байв.

Монро гэх энэ сонирхолтой зураачийн бүтээлээс та бүхэнд танилцуулж байна.  

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / Галерей XL
“Дүрд уусах 100 хувийн гайхалтай авъяас надад заяагдан миний аз гийжээ. Монрогийн хуучин найз нар нь болох хувийн үсчин, нүүр хувиргагч, гэрэл зурагчид  зэрэг Лос-Анжелест байгаа бүлэг хүмүүс бүгдээрээ л намайг Монрогийн шилдэг дүрийг бүтээсэн гэдэг юм” (Владислав Мамышев-Монрогийн Art Ukraine сайтад өгсөн ярилцлагаас, 2012).

Фото: Сергей Борисов / kunstmuseumbern.ch
“Монро бол намайг ивээгч, миний бурхан юм. Ер нь бол сайн муугийн Монро, Гитлер гэх хуваагдал надад бий. Сайн нь ямагт ялж дийлдэг юм”. («Афиша», 2013).

Фото: «Любовь Орлова», 2001 / зохиогчийн Facebook дэх хуудаснаас
Любовь Орловагийн талаар гэвэл: “Би түүнд ухаангүй хайртай, КГБ-гийн хурандаа байсан, 37 оны их хэлмэгдүүлэлт, буудан цаазалж байсныг мэдэх хүн гэх мэтийн зүйлийг нь нэгд нэггүй мэднэ. Тэгсэн мөртлөө, ичих нүүргүйгээр “Хүн ингэж чөлөөтэй амьсгаалах, өөр ийм орныг би мэдэхгүй” гээд л дуулдаг байсан нь уйваагүй явдал. Гэсэн ч би түүнд хайртай, дүрд нь дурлан ургуулан сэтгэдэг. Дель арте инээдмийн урлагийн Коломбинагийн баг шиг гэхдээ өөрөө тэр багийнхаа барьцааны хүн болсон” (Frauflueger.ru, 2011).

Фото: mamm-mdf.ru
“Хаана л би гарч ирнэ, тэнд намайг бүчин бужигнаан эхэлдэг” («Афиша», 2013).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / Галерей XL
“Хэрэв би ямар нэгэн дүрдээ маш амжилттайгаар уусан хувирч чадвал тэр бүрийг тойрсон ид шидийн үйл явдал намайг мөшгөөд эхэлдэг юм” («Где» сэтгүүл, 2004).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / artkladovka.ru
“Нэгэн зэрэг би Монро, Гитлер байж чадсаны дараа надад сонирхолгүй болсон. Хэн ч байж чадахыг би мэдэрсэн юм. Галерей, музей, сэтгүүлийн захиалга ирж л байдаг, би чадвараа гаргаад л үзүүлдэг. Ер нь бол дүр бүр нь намайг баяжуулж байдаг юм. («Московский комсомолец», 2013).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / Галерей XL
“Миний эцэг маш харгис хүн байсан бөгөөд намайг 12 настай байхад хаяад явсан. Тэр тосгоны өндөр настай иргэдийг немц хэлээр загнан тариачдыг галзууруулах шахуу болгодог байв” (Frauflueger.ru, 2011).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / Галерей XL
“Би Мэрилинээс өөрийн эхийг олж харсан юм. Ээж минь Мэрилин Монро, аав минь Гитлер гэсэн тэр санаа надад шингэсэн байв. Тэд миний л эцэг эх учраас би тэднийг  шилдгээр нь харуулах ёстой.” (Frauflueger.ru, 2011).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / Галерей XL
“Ялгах аргагүйгээр дүрд нь адил байх боломжгүйг чи ойлгоод эхлэхээр чи нэмэх хасахыг нь тэдний хоорондын бүх дүр төрхөөр нь гаргах хэрэгтэй. Хүний нүүр царай ямар байх нь энэ уусалтаас хамаардаг. Тиймээс л ийм тоглоом цаашаа үргэлжилж байна” (Frauflueger.ru, 2011).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / artkladovka.ru
“Хүний бүхий л талыг өөртөө агуулсан дүрүүдэд би дуртай. Тэр нь маш өргөн дэлгэр учраас би хамгийн гол зүйлд хүрч чадаагүй гэдгээ мэдэрч байна” (Frauflueger.ru, 2011).

Фото: зохиогчийн Facebook дэх хуудаснаас
“Надад цаг хугацааны мэдрэмж бий. Би элдэв дүгнэлт таамаг хийдэггүй. Хамгийн гол нь чи  хийх зүйлээ сайн бүтээж, чиний ажил чинь болоод байна гэсэн мэдрэмж чухал” («Московский комсомолец», 2013).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / Галерей XL
“Зураач өлсгөлөн байх ёстой гэсэн батлагдаагүй хууль чинь хачин юм шиг… Өнөөгийн эрүүл амьдрал гэсэн цагт зураачид бүтээлээ сайн хийхээр л цангаж байж болох юм” («Новости Владивостока», 2008).

Фото: «Гайхамшигтай Монрогийн амьдрал» цувралаас, 1996 / Галерей XL
“Би бүгдэд зөвлөөд байж чадахгүй. Би хоолны хорхойтон. Мангустийн мах зооглож, гадил жимс, гүзээлзгэний нухаш идэж байхын тулд Бали аралд амьдрахаар очсон юм. Би өлсгөлөн байхыг хүсэхгүй. Надад дэгжин хувцас таалагддаг. Би тансаг эдлэлтэй хүмүүсийг баярлуулах дуртай” (Frauflueger.ru, 2011).

Фото: зохиогчийн Facebook дэх хуудаснаас
“Би эргэлзээнд ээдрээд байдаггүй. Нэрэлхэлгүй хэлэхэд, миний авъаяс хязгааргүй мөн миний залхуу ч  мөн л хязгааргүй” («Личное время», 2004).

Фото: Андрей Далмау
“Путин болон хувирсан маань миний санаачлага биш. „Артхроника“ сэтгүүлийн захиалга юм. Миний бүтээсэн постер хэвлэгдсэн сэтгүүл яагаад ч юм бэ сөрөг хүчний анхны цуглаантай яг тааран гарсан байв. Миний баатар үйл явдлын дунд хүмүүсийн дээгүүр хөвөн явсныг би Бали дахь гэртээ суугаад л харж байлаа” (Polyteatr.ru, 2012).

Фото: trendspace.ru
“Би Оростой адилхан болох гээгүй. Тэнд болж буй хэрэг явдалд би дургүй. Харин зарчмын хувьд тэднээс өөр бодит байдлыг хүсч буй шинэ үе байгаад нь би баярлаж байна. (Art Ukraine, 2012).

“Манай үе “Гурван бүдүүн” үлгэрийг санагдуулж байна. Идэж уудаг элиттэй, энгийн хүмүүсийн хувьд хүнлэг биш байдалтай. Хөгжин хөөрч зугаа цэнгэл хөөх нь тэр монструудыг дэмжлээ гэсэн үг” («Большой город», 2012).

Фото: зохиогчийн Facebook дэх хуудаснаас
“Би ядарчээ. Миний бодлоор цэвэр шоглоомын, урлагаар оролдох эрхтэй болсон гэж болно. 1984-1991 онуудад бишгүй л гүйж, хувьсгалт урлагаа хийж явлаа. Өөрчлөлт шинэчлэлийн нэг бэлгэдэл нь би мөн” (Art Ukraine, 2012).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
“Шинэ Орос хэтэрхий улстөржсөн. Тэр нь Зөвлөлтийн үнэтэй. Гол зорилго нь хүний мөнгийг дээрэмдэх. Гэмт хэргийн, өчүүхэн, шуналтай засаглал” («Московский комсомолец», 2013).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
Би 2007 онд бид Орос эх орноо гээж буйг мэдэрсэн. Болж буй хэрэг явдал шилжилтийн үе байж болох юм.” (Frauflueger.ru, 2011).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
Бид улс оронтойгоо хэл, соёлоор нийгмийн бүтцээрээ холбоотой. Ямар ч байсан ийм нөхцөлд чи байгааг нь хууль ёсны л гэж хүлээн авдаг байх. Би өөрийгөө тийм бүтцийн хэсэг гэж боддоггүй” («Московский комсомолец», 2013).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
“Би маш их шүтлэгтэй хүн. Бурханаас заяагдсан бүгд нь бурхных. Харин хураагаа хөхөж байж олсон бүгд нь эрх чөлөөгүй хүмүүсийнх. Би бол бүхнээс чөлөөлөгдсөн хүн” («Птюч», 1995).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
Нүүр хувиргах урлагийн миний багш бол Алла Пугачева. Наяад онуудад давхар эрүүгээ хүрнээр биш хараар будан сүүдэр маягаар харагдуулж байсан нь надад гайхалтай байв” Мундаг зураач хүн юм даа” («Личное время», 2004).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
“Миний одоо хийж буй зүйл нь таалагдахын тулд мөн шалгаран үлдэх баталгаа минь болж байгаа” (Art Ukraine, 2012).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
“Энэ миний техник ерээд онуудын эхээр ямар нэгэн мансуурлаар гарч ирсэн арга юм. Тэр үед ертөнц нарийн утас, торноос бүтсэн мэт санагдаж байлаа”…

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
…Би тэр торыг хийхээр оролдсон юм. Ямар ч будаг шугамын нарийнийг гаргаж чадаагүй. Дараа нь би тэр маажих техниктээ орсон билээ” (Art Ukraine, 2012).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
“Үүний поп урлаг гэхгүй. Би хүний зүрх сэтгэлд хүрэх хамгийн дөт замыг сонгосон маань энэ болно” («Птюч», 1995).

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
Эхлээд би гэрэл зургаас дүрийнхээ нүүрийг хуулдаг. Дараа нь хувцаслаад зургаа даруулаад л болоо. Хэдхэн секундад үнэн утга агуулга нь миний биед ууссан байна…

Фото: «СтарЗ» цувралаас / Галерея XL
…Зөвхөн анхны гэрэл зургууд л тэр шингэлтийг барьж чадна. Дараа нь би жүжигчний урлагт суралцдаг. Эдгээр секундууд бол ид шид. Чухам юу болоод буйг би ч өөрөө бүрэн ойлгоддоггүй. («Московский комсомолец», 2013).

Фото: arteria.ru
“Надад ямар хүнд байсныг та итгэхгүй биз. Глицерин нүдэндээ зутган нулимсаа гойжуулж байв. Өдөр бүр сахал наагаад л маш ээдрээтэй гримтэй байх нь тийм амар зүйл биш л дээ. Нүүр будахад наад зах нь хоёр цаг зарцуулж байлаа…

… Мерилин Монрог бүтээхэд цаг, Достоевскийг бий болгоход хоёр цаг зарцуулна.  Маш их цаг шүү” («Где» сэтгүүл, 2004).

“Миний хувьд мөнгө чухал биш. Дотны хүмүүс найз нөхдийн минь хайр л чухал. Гэхдээ миний зургууд галерейгаар үнэ хүрэн зах зээлд орсонд нь баяртай л байдаг. Учир тэр нь миний ажлын чанарыг илхийлэх үзүүлэлт юм…

Фото: зохиогчийн Facebook дэх хуудаснаас
…Би шинэ загварын хойноос гүйдэг шиг хүмүүс галерейд миний зураасийн төлөө хүмүүс гүйлдэж байгаа нь маш гайхалтай” («Московский комсомолец», 2013).

Фото: зохиогчийн Facebook дэх хуудаснаас
“Хүмүүст би ухаангүй дуртай. Илүү тод байдал, үнэнийг л би үнэлдэг. Надад өөр юу ч хэрэггүй” («Где» сэтгүүл, 2004).

Фото: хувийн архиваас
“Гэхдээ миний хувьд сүүлийн үед болж буй хамгийн сайн сайхан нь Бали аралд л болж байна. Тэнд би нэг нохойг олоод Бронечка гээд нэрлэсэн юм. Маш хөөрхөн нохой. Тэр миний гэр бүл болсон байв. Харин одоо алга болсон. Түүнийг алаад идсэн байх гэж бодож байгаа. Балид чинь нохой иддэг” (Art Ukraine, 2012).

Фото: зохиогчийн Facebook дэх хуудаснаас
“Бали гэдэг нь нас барагчдын сүнс нисээд ирдэг диваажин ч байж магадгүй. Энд яагаад чи аз жаргалтай байна вэ гэдгээ би өөрөө ч сайн ойлгодоггүй. Тэгээд л би энд байгаа” (Frauflueger.ru, 2011).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж