Хашрах болоогүй Линдсей Лохан

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Хашрах болоогүй Линдсей Лохан

Үргэлж хэрэгт холбогдож дуулиан шуугианы эзэн болж байдаг Линдсей Лохан авто машины осол гаргасан хэргээр өнгөрөгч сард 90 хоног согтууруулах ундааны эмчилгээ хийлгэх шийдвэрийг Лос-Анжелосын шүүхээс сонссон билээ. Шүүх хуралд байн байн дуудагдаж байдаг дэггүй LiLo одоо л томоожих цаг нь болсон хэмээн хэвлэлүүд шуугисан ч өчигдрөөс эхлэн түүний талаарх таагүй мэдээллүүд дахин “GossipCenter”-т цацагджээ.

Учир нь шүүхээс сонссон 90 хоногийн эмчилгээгээ хийлгээд эмнэлэгт байх ёстой Лохан өнгөрөгч баасан гаригт Бразилын Сан-Паулу хотын нэгэн шөнийн клубт хэсэг эрэгтэй найзуудынхаа хамт хөгжилдөхөөр явсныг папараццичид ийнхүү илрүүлжээ.

“GossipCenter”-ийн мэдээлснээр тэрээр найзуудынхаа хамтаар шөнийн клубын ойролцоох буудалд байрлаж цагийг зугаацаж өнгөрүүлэхээр шийдсэн бололтой хотын гудамжаар найзуудаа дагуулан  явж байсан гэнэ.


Э.АНХТУЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж