Гэрийн тэжээмэл амьтдад зориулсан төхөөрөмжүүдийг компаниуд үйлдвэрлэх болсноор багагүй хугацаа өнгөрч байна. Үүний нэг нь Sony компани гэрийн тэжээмэл мууранд зориулсан бяцхан чихэвчийг бүтээжээ. Гэхдээ энэ бол 4 сарын 1-ний өдөрт зориулсан Sony- гийн бяцхан наргиа юм.
Тэд бүр гэрийн тэжээмэл амьтдад зориулсан бүтээгдэхүүний танилцуулга бүхий www.sony.com/animalia/ сайт нээж, олон зураг, видеог байрлуулжээ.
Мөн твиттерээр #techforpets хаштаг ашиглан шинээр гэрийн тэжээмэл амьтдад зориулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх тухайгаа жиргэсэн байна.
Тэдний энэхүү хууралтад хэдэн хүн “молигдуулсан” бол.
Т.ТҮВШИН